НИТХ-ын дарга С.Амарсайхан, НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү
2017.10.20

НИТХ хуралдаанаа хийж чадахгүй байна

Өглөө 9:00 цагт эхлэх байсан хуралд нэг ч төлөөлөгч ирсэнгүй бүтэн цаг хүлээсний эцэст хурал хойшлогдсоныг хэлсэн. Хойшлогдоод 15 цагт хуралдана хэмээн зарласан боловч мөн ганц тэргүүлэгчид хуралдаа ирээгүй. Дэгийн дагуу 5 төлөөлөгч ирж байж хурал эхлэнэ. Гэтэл удтал зарласан хуралд 3 төлөөлөгч л иржээ.

 С.Амарсайхан: ирц бүрдэхгүй байгаа тул хуралдах боломжгүй байна.

Гурван ч удаа зарлаад ирц бүрдэхгүй байгаа учир нь МАН-ын дотоод хагарал хоёр хуваагдсан төлөөлөгчдийн тал нь засаг даргаа авч үлдэх нөгөө хэсэг нь засаг даргын суудлаа авхаар тэмцэлдэж буй гэх мэдээлэл байна. Үүний хамт нийслэлийн 6 орлогчыг солих асуудал яригдсан. 

Шууд хэлэхэд зохион байгуулалттайгаар хуралдуулахгүй байна гэж бодож байна. Энэ нь явуургүй улстөрөөс болж НИТХ хуралдаж чадахгүй байна.

Нам дотроо үл ойлголцол байгааг НИТХ-ын дарга хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгдлээ. Явуургүй улстөр шантаажаас үүдэлтэй байдал үргэлжилвэл тэргүүлэгчдийг шинээр бүрдүүлнэ гэдгээ хэллээ.

НИТХ-ын дарга С.Амарсайхан: Тэргүүлэгчид маань өмнөх даргын бүрдүүлсэн тэргүүлэгчид, энэ тэргүүлэгчдийн өөрчлөгдөх цаг хугацаа нь болсон байгаа. Энэ бүрэлдэхүүнийг шинэчлэнэ. Хуралдаа оролцож чадахгүй байгаа нь улстөрийн болон хувийн шалтгаантай байгаад харамсалтай хандаж байна.

Үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон НИТХ тарах ёстойг сөрөг хүчнээс мэдэгдлээ.

Ц.Баатархүү: Чадамжгүй болсон НИТХ тарах ёстой

НИТХ-дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү: Нийт төлөөлөгчдийн олонх нь буюу 30 нь гар өргөснөөр тарж болно. Нийт сонгогчдын дийлэнх нь энэ удаагийн нийслэлийн хурал бол иргэдийн өмнөөс иргэдийн асуудлыг шийдэж чадахгүй байна ажлаа хийж чадахгүй байна. Хуралдаж чадахгүй байна тараа гэж гарын үсэг цуглуулах юм бол тарах хуулийн заалт нь байгаа.