УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг
2017.10.20

Ё.Баатарбилэг: Нефт боловсруулах үйлдвэр байгуулах нь оновчтой юу?

Уул уурхайн сайдад нэр дэвшигч Д.Сумъяабазараас гишүүд асуулт асууж хариулт авав. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Өнгөрсөн хаврын чуулганаар энэтхэгийн засгийн газрын нэг тэрбум доллараар газрын тосны нефт боловсруулах үйлдвэр байгуулах асуудал яригдаж байгаад больсон энэ нь асуудал дагуулаад байсан.

Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ? Үндсэндээ нефт боловсруулах үйлдвэр барих нь цаг хугацааны хувьд чухал уу? энэ цаг үед. Нэг тэрбум доллараар тавантолгойн төмөр замыг барьчих юм байна лээ энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ? 

Хоёрдугаарт Ураны асуудал, Архангай аймагт ураны орд гэж шуугиад л байсан. Ураны асуудалд та ямар байр суурьтай байх вэ?

Гуравдугаарт бичил уурхайн нөхөн сэргээлт, лиценз эзэмшил, гэх мэт асуудлууд дээр шинэ уул уурхайн сайд маань ямар бодлого барьж ажиллах вэ?

Уул уурхайн сайдад нэр дэвшигч Д.Сумъяабазар: Газрын тос бол шинэлэг салбар, ялангуяа газрын тосноос орж ирж байгаа орлого жин дарж байна. Жилдээ 8,1 сая баррель олборлож байгаа. Ер нь бол бүтээгдэхүүн хуваах гэрээ нь тогтвортой байдал байдаг. Очоод ажлаа аваад байдалтай танилцаад эргээд хариу хэлье.