Болд.Л Энх-Амгалан.Л 2017.10.20 | Сайт: Vip76.mn

УИХ-ын дэд даргаар Л.Энх-Амгаланг томиллоо

УИХ-ын дэд даргаар Л.Энх-Амгаланг томиллоо

Өнөөдөр /2017.10.20/ Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, УИХ-ын дэд даргад УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг нэр дэвшүүлэхээр болсон. Үргэлжлүүлэн уг асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж 98,5 хувиар санал дэмжигдлээ.

МАН-ын бүлгийн танилцуулгыг УИХ дахь МАН бүлгийн дарга Д.Хаянхярваа уншсан. Тэрээр парламентын болон төрийн албаны туршлагатай, өндөр боловсролтой, тэргүүний боловсон учир УИХ-ын дэд даргын албыг гүйцэтгэж чадна гэж намын бүлэг үзсэн гэдгээ хэллээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат танилцуулсан.

Үүний дараа УИХ-ын гишүүн болд УИХ-ын дэд сайд Л.Энх-Амгаланд хандаж үг хэлсэн юм.

Тэрээр: “Гадаад харилцаанд намын ялгаа гэж байдаггүй. Олонхи цөөнх гэж байдаггүй. Сая ОХУ маш том ач холбогдол өгч зохион байгуулсан дэлхийн 160 гаруй орны парламентын дарга нарыг цуглуулсан боловч манай улсын УИХ-ын дарга болон дэд дарга нар очиж чадаагүй. Тиймээс манай сөрөг хүчний бүлгээс тус хуралд очсон. Энэ мэт үүрэг хариуцлага танд ч бас ирнэ. Энэ бол улсын нэр хүндийн асуудал шүү” гэж хэллээ.

Ингээд хуралдаанд оролцсон гишүүдээс санал хураасны дүнд УИХ-ын дэд даргаар Л.Энх-Амгаланг томиллоо.

УИХ-ЫН ДЭД ДАРГА Л.ЭНХ-АМГАЛАН

Төгссөн сургууль, мэргэжил

  • 1987 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль

  • 1992 онд ОХУ-ын Санкт-Петербургын их сургууль

  • 1996 онд АНУ-ын Дакотогийн их сургууль

  • 2002 онд БНСУ-ын Хангдоны их сургууль тус тус төгссөн.

Ажилласан байдал

  • 1992-1995 онд МОНЦАМЭ агентлаг, Ил товчоо сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга

  • 1996 онд Интерпресс ХХК-ийн үүсгэн байгуулагч

  • 1996-2012 онд Юнител групп, MCS электроникс ХХК-ийн захирлуудын зөвлөлийн дарга, MCS группын тэргүүн дэд ерөнхийлөгч

  • 2012 онд Монгол Улсын ерөнхий сайдын хөдөөгийн бодлого, дэд бүтэц хариуцсан зөвлөх

  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

  • 2012 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн

  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга

Шагнал

  • 2005 онд Алтангадас одон

  • 2014 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон

Гадаад хэл

  • Англи, Орос

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn