Нэмэлт хэлэлцээнд Засгийн газрыг төлөөлж оролцох бүрэлдэхүүнийг баталлаа
2017.10.21

Нэмэлт хэлэлцээнд Засгийн газрыг төлөөлж оролцох бүрэлдэхүүнийг баталлаа

Өчигдрийн Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын 2017-2018 оны улсын хэлэлцээрийн нэмэлт хэлэлцээнд баримтлах Засгийн газрын чиглэлийн төслийг дэмжиж, оролцох төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг баталлаа.

Нэмэлт хэлэлцээнд Засгийн газрыг төлөөлөн оролцох төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг Хөдөрмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг ахалж, Сангийн дэд сайд, БСШУСЯ болон Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, ХНХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга, Хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга гишүүнээр оролцоно. 

Нэмэлт хэлэлцээ хийхэд эдийн засгийн нөхцөл байдал, Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-тэй уялдуулан, улсын төсөвт хэт ачаалал үүсгэхгүй байх, хүн амын орлогыг нэмэгдүүлэх зэрэг байр суурийг баримтлах юм байна.