Гантулга.Д 2017.10.21 | Сайт: Vip76.mn

"Хэтийн Хэнтий"-30 хөтөлбөр нээлтээ хийлээ

УИХ-ын гишүүн Д.Гантулгын санаачлагаар "Хэтийн Хэнтий"-30 хөтөлбөр өнөөдөр Олон улсын Найрамдал төвд нээлтээ хийлээ.

Хөтөлбөрийн "30" гэсэн тоо нь 2030 оны илэрхийлж байгаа ажээ.

УИХ-ын гишүүн Д.Гантулга арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ

"Энэ бол өнгөрсөн хугацаанд тойргоороо хоёр удаа бүтэн тойрч явахдаа хэрэгжүүлсэн хөтөлбөрийн маань үргэлжлэл үйл ажиллагаа юм. "Хэнтий Хэнтий" хөтөлбөрийн 2030 гэдэг тоо нь санаа зоргоороо тавьсан тоо биш. НҮБ-аас "2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн зорилт" хөтөлбөр гарсан. Энэхүү дэлхий нийтийг уриалсан бодлогын баримт бичгийг дагаж Монгол улсад "Тогтвортой хөгжлийн зорилт 2030" гэсэн бодлогын баримт бичиг гарсан. Энэ хөтөлбөртэй уялдуулан ХЭНТИЙ ХЭНТИЙ -30 хөтөлбөрийг гаргаж байгаа юм" хэмээн хэлсэн юм.

Энэхүү арга хэмжээнд Хэнтий аймгийн залуучууд оролцож байгаа бөгөөд "ХЭНТИЙ ХЭНТИЙ-30" хөтөлбөрийг хэлэлцэж, гаргах юм.

Мөн өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Гантулгын төрсөн өдөр тохиож байгаа юм. Өнгөрсөн жил төрсөн өдрөөрөө Гантулга нэртэй амидаа нартайгаа хамтран арга хэмжээ зохиож байжээ. Арга хэмжээнээс олсон орлогоороо 30 оюутанд сар бүр 100 мянган төгрөгийн нэг жилийн турш тэтгэлэг болгосон олгосон байна.

Харин энэ жилийн төрсөн өдрөөрөө илүү өргөн хүрээнд залуучуудад хүрч ажиллахыг зорьсон байна. Тиймдээ Хэнтий аймгийн залуучууд руу хандсан Хэнтий Хэнтий - 30 хөтөлбөрөө эхлүүлж байгаа ажээ.

Нээлтэнд “Фридрих Эбертийн сан”-гийн Монгол дахь төлөөлөгч оролцов