БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ажлаа эхлүүллээ
2017.10.23

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ажлаа эхлүүллээ

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын сайдаар томилогдсон Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа өнгөрсөн амралтын өдрөөр /2017.10.20/ Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын сайд асан Г.Чулуунбаатараас тамгаа хүлээн авч, үүрэгт ажилдаа орлоо.

Тамга хүлээлцэх ажиллагаанд Яамны үе үеийн сайдууд болон газрын дарга нар байлцсан байна. Энэ үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин төр, нийгмийн салбарт олон жил ажилласан туршлагатай мэргэжлийн боловсон хүчин салбарын сайдаар томилогдож буйг онцлон тэмдэглэж, ажлын амжилт хүссэн юм.

Мөн БСШУС-ын сайд асан Г.Чулуунбаатар өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажлын тайлан болон хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудаасаа дурьдан танилцуулж цаашид бүх талаар зөвлөн дэмжиж хамтран ажиллахаа илэрхийллээ. Шинээр томилогдсон БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Академич Г.Чулуунбаатар, эрдэмтэн мэргэдтэй хамтран салбарынхаа тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж, шуурхай ажиллана гэдгээ хэлсэн юм. 

Тус үйл ажиллагааны дараа ажлаа хүлээж авсан шинэ сайд яамны газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүдтэй болон орон нутгийн боловсролын салбарын төлөөллүүдтэй уулзаж санал солилцов.