2017.10.24

“Хөвсгөл марафон - 2017” тэмцээнд 200 гаруй тамирчин оролцлоо

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар тойрогтоо ажиллаж байна.

Эрүүл Мөрөн хөтөлбөрын хүрээнд иргэдийг биеийн тамир спортоор хичээллэх хүсэл сонирхлыг нэмэгдүүлэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлж, идэвхтэй амьдралын хэмнэлийг дадал болгох, иргэд хоорондын нөхөрсөг харилцааг бэхжүүлэх зорилгоор “Хөвсгөл марафон - 2017” тэмцээнийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын ажлын албатай хамтран энэ сарын 20-ны өдөр гурван насны ангиллаар амжилттай зохион байгуулсан байна.

Уг тэмцээнд 16-76 насны нийт 250 гаруй тамирчид хурд хүчээ сорин өрсөлдлөө. Тэмцээн нас насны ангилалаар 5 км зайд зохион байгуулагдсан бөгөөд тэргүүн байрын тамирчин 16минут 23секунтын амжилт үзүүлсэн бол хамгийн ахмад настай буюу 76 настай тамирчин 31минутад замаа бүрэн туулж барианд оржээ.

Хөдөлгөөн эрүүл мэнд арга хэмжээнд Мөрөн сумын иргэд, албан байгууллагууд идэвхтэй оролцсон бөгөөд нас насны ангилал тус бүрд эхний 8 байр, нийт 48 иргэнийг шалгаруулж шагнаж урамшуулсан юм.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар “Өргөө цагаан гэр” хөтөлбөр, Төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг, “Хөвсгөл цом-2017” сагсан бөмбөг, гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн, “Хөвсгөл марафон 2017” тэмцээн, холимог насны сагсан бөмбөгийн тэмцээн, сонирхогчдын ширээний теннисний тэмцээн, шатрын аварга шалгаруулах зэрэг тэмцээн наадмыг ивээн тэтгэн жил бүр уламжлал болгон зохион байгуулах ажээ.