Батсуурь.Ж 2017.10.24 | Телевиз: МҮОНТВ

М.Гэрэлцолмон агсаны нэрэмжит 16 хүртлэх насны УАШТ нээлтээ хийлээ

Дорноговь аймгийн сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Ж.Батсуурь

Сагсан бөмбөгийн спортын нэрт зүтгэлтэн М.Гэрэлцолмон агсаны нэрэмжит 16 хүртлэх насны УАШТ нээлтээ хийлээ

Энэ удаагийн тэмцээнийг Монголын сагсан бөмбөгийн холбоо болон Дорноговь аймгийн сагсан бөмбөгийн холбоодууд хамтран зохион байгуулж байна.

М.Гэрэлцолмон агсаны хувьд Дорноговь аймгийн сагсан бөмбөгийн үндэслэгч, дасгалжуулагч, сагсан бөмбөгийн спортын нэрт зүтгэлтэн байсан нэгэн юм.

Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд МСБХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Б.Тамир, БСШУЯ-ны сайд асан, Дорноговь аймгийн сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Ж.Батсуурь, МСБХ-ний Нарийн бичгийн дарга асан, сагсан бөмбөгч Б.Дашдэлгэр нар болон М.Гэрэлцолмон агсаны шавь нарын төлөөлөл оролцлоо.

Мөн нээлтийн үйл ажиллагаанд зориулан реппер BIG GEE ирж уран бүтээлийнхээ дээжээс толилуулжээ.

Тэмцээнд хөдөө орон нутаг, УБ хотын дүүрэг, клубуудын эрэгтэй, эмэгтэй нийлсэн 57 багийн 600 гаруй тамирчид ОУ-ын сагсан бөмбөгийн холбооны албан ёсны дүрмийн дагуу өрсөлдөх юм.

Өнөөдөр тэмцээний хүрээнд нийт 11 тоглолт болжээ. Энэхүү тэмцээн энэ сарын 23-27-ний өдрийг хүртэл СТО-ны А заалнаа үргэлжлэн явагдах юм.