Л.Мөнхбаатар 2017.10.24 | Сайт: Vip76.mn

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын сургуулийн шинэ барилга ашиглалтанд орлоо

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын сургуулийн шинэ барилга ашиглалтанд орлоо
Сургуулийн шинэ барилгын нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, аймгийн Засаг дарга Л.Ганболд болон албаны бусад хүмүүс оролцсон байна.

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын ЕБС-ийн барилга үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон бөгөөд 320 хүүхдийн сургуулийн барилгын ажил санхүүжилтээс шалтгаалан 4 жил “царцсан” байсныг 2016 оны улсын төсвийн тодотголд 731,4 сая төгрөг, 2017 оны улсын төсөвт 731,4 сая төгрөгийг тус тус тусгуулж, барилгын ажлыг үргэлжлүүлэн дуусгуулснаар, Ардын багш Ж.Нямсүрэнгийн нэрэмжит сургуулийн шинэ барилга ашиглалтад орлоо.

Сургуулийн шинэ барилгын нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, аймгийн Засаг дарга Л.Ганболд болон албаны бусад хүмүүс оролцсон байна. 

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар тус сургуулийн  хамт олонд “Хөвсгөл аймагт 20,000 ном” хөтөлбөрийнхөө хүрээнд англи хэл дээрх сурах бичгүүд, математикийн гарын авлага, уран зохиолын номууд, сургалтын үйл ажиллагаанд нь зориулж телевизор, спортын хэрэглэгдэхүүнийг бэлэглэлээ.