Сумъяабазар.Д 2017.10.25 | Телевиз: TV9

Д.Сумъяабазар: Эрдэнэт үйлдвэрийн өмчлөлийн асуудалд болгоомжтой хандана

Д.Сумъяабазар: Эрдэнэт үйлдвэрийн өмчлөлийн асуудалд болгоомжтой хандана
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар

-Эрдэнэт үйлвэрийн өмчлөлийн асуудалд болгоомжтой хандана гэв-

Эрдэнэт үйлвэрийн 49 хувийг Монголын зэс корпораци харъяанаас гаргаж шууд төр өөртөө авах шийдвэр гаргасан нь Засгийн газар компани хоёрын дунд маргаан дагуулж шүүхийн шатандаа явж байна.

Гэтэл энэ маргааш эцэслэн шийдэгдээгүй байхад эрх баригч нам ард түмнээс оноо авхын тулд эрдэнэт үйлдвэрээс хувь эзэмшүүлнэ гэж амласан. Энэ талаас Эрдэнэт үйлдвэрийн асуудал нэг талдаа гарч хэзээ хувь хүртэх вэ гэсэн хүлээлт нийгэмд бий болоод байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар: Ард иргэдийн хувьд 51, 49 хувьд ард иргэдэд хүлээлт байгаа.Бодлогын яамны зүгээс өмчлөлтэй холбоотой асуудалд хуулийн хүрээнд болгоомжтой хандана. Ажлын хэсэг байгуулагдаад явж байна.

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх боломжийг судалж БНХАУ-тай хэлэлцээ хийнэ