Д.Сумъяабазар 2017.10.25 | Телевиз: МН25-р суваг

Оюутолгойн ХК тойрсон 2 оффшор компани байна гэв

Уул уурхайн сайд Д.Сумъяабазар

-АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Оюутолгойн ХК-ийг тойрсон хоёр оффшор компанийг тодорхой болгохыг шаардсан-

Өөрөөр хэлбэл эдгээр хоёр нууц компаний эзэд өнөөг хүртэл тодорхойгүй байгаа нь Оюутолгойн баялаг улсын шууд эдийн засгийг тойрч гарах боломжуудыг зохиомлоор бий болгож байгааг сануулсан.

2009 онд Монгол улсын засгийн газартай Айвонхо майнз монголиа инк, Айвонхо майнз лимитэд, Рио тинто интернэшнл холдинг нарын компаниуд гэрээ байгуулж Оюутолгой Недерланд компани байгуулагдаж хөрөнгө оруулагчын өмчлөлийг  шилжүүлэх бүтцийн өөрчлөлт хийж байжээ. 

Уул уурхайн сайд Д.Сумъяабазар: Нэгэн үе оффшор бүсд ААН байгуулах нь татварын таатай нөхцөл гэж жишиг тогтсон. Оюутолгой компанид дөрвөн аж ахуй нэгжийн нэрсийг тодорхой болгож судлаад эргээд холбогдох байнгын хороонд мэдээллийг танилцуулна.