Бат-Эрдэнэ.Б 2017.10.26 | Сайт: Vip76.mn

Б.Бат-Эрдэнэ: Нэг удаагийн 300 мянгаас илүү хүүхдийн мөнгө олгох нь үр ашигтай биш үү

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна.

Энэ үед УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хэдэн асуудлаар Сангийн сайдын байр суурийг асуусан юм. 

Төсвийн өрийн дарамтыг нэмэгдүүлээд байгаа нэг хүчин зүйл бол Засгийн газар арилжааны банкнуудын бага хүүтэй зээл олгоод, нөгөө талд нь өндөр хүүтэй бонд гаргаад байгаа. Аль банканд хэдэн хувийн хүүтэй, хэдэн төгрөгийн зээл олгосон вэ? мэдээлэл өгнө үү. Учир нь УИХ-д арилжааны банкнуудын эзэд, төлөөлөл сууж байгаа. 

Салбаруудын нийгмийн халамж, цалинтай холбоотой асуудлыг сууриар нь авч үзэх ёстой. Жигд ялгаваргүй байнх бодлого авч хэрэгжүүлэх үү? ингэхгүй нэг удаагийн гал унтраах арга чинь үр дүнгүй санагдаж байна. 

Мөн Парламентын засаглалтай улс оронд цөөнх буюу сөрөг хүчинд хянаж болох бүх УИХ-ын дэд хороог өгдөг жишигтэй юм байна лээ.

Тэгэхээр Төсвийн хяналтын дэд хорооны дүгнэлтийг улстөржиж байна гэж үзэхээсээ илүү бодиттой саналуудыг нь тусгаж авах хэрэгтэй гэж хэлмээр байна. 

яг үнэндээ бол та Төсвийн байнгын хорооны дарга байхдаа шаардлага тавьж ажиллаж байсан. Заримдаа арай ч хэтрүүлсэн шаардлага тавьж байсан  гэдгийг хэлмээр байна. Та хэдхэн хоногийн өмнө 5.3 хувийн эдийн засгийн өсөлт  гарахгүй, төсвийн орлого 500 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ гэж байхгүй гэж хэлж байсан. Гэтэл өнөөдөр оруулж ирж байгаа танилцуулгыг чинь үзэхэд эдийн засаг 5.3 хувийн өсөлттэй, 500 тэрбумын нэмэгдэлтэй байна одоо хэрхэн зарцуулах вэ? гэж оруулж ирж байна. 

Тиймээс хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр оны эцэст эдийн засаг хэдэн хувийн өсөлттэй гарах вэ? бидний  төсөөлж байснаар 6 хувийг давхар байгаа. Бид өнгөрсөн жил төсөөлж байхдаа 2017 оны эдийн засгийн өсөлтийг 3.7 хувиар төсөөлж байсан хэмээн асуусан юм. 

Мөн тэрээр

Төсвийн орлого давж биелэлт дээр хүүхдийн мөнгийг олгоход ямар бодлого байна вэ? их олон зүйлд тараахаас илүү энэ хүүхдийн мөнгийн хувь хувьд нь олгочихвол яасан юм. Энэ нэг удаагийн гал унтраах 300 мянгаас илүү үр дүнтэй, ирээдүй хойч үеэ бодсон, хүн амаа дэмжсэн бодлого болох биш үү хэмээн хэлсэн юм.