Монгол-Орос, Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийг Шадар сайд ахална
2017.10.26

Монгол-Орос, Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийг Шадар сайд ахална

Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр боллоо.

Хуралдаанаар талуудын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудал хэлэлцэн зохицуулах, салбар хоорондын уялдаа холбоог хангах шаардлагыг харгалзан Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинг Монгол-Оросын Засгийн газар хоорондын Монголын хэсгийн, Монгол-Хятадын Засгийн газар хоорондын Монголын хэсгийн, Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн Монгол-Хятадын зөвлөлийн Монголын хэсгийн даргаар томиллоо.