Энхбаяр.Ж 2017.10.26 | Сайт: Vip76.mn

Батлан хамгаалах, Гадаад харилцааны сайдууд АБГББХ-нд заавал байх ёстой гэв

Батлан хамгаалах, Гадаад харилцааны сайдууд АБГББХ-нд заавал байх ёстой гэв

Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

УИХ-ын зарим гишүүд Засгийн газрын гишүүнээр томилогдсонтой холбогдуулан зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж буй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 77.6 хувь нь тогтоолын төслийг батлахыг дэмжсэн.

Ингээд уг тогтоолоор УИХ-ын гишүүн дараах гишүүдийг байнгын хорооны гишүүнээс чөлөөлсөн байна.
  • Гомбожавын Занданшатар, Дамдины Цогтбаатар, Цэдэнбалын Цогзолмаа нарыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, 
  • УИХ-ын гишүүн Хавдисламын Баделхан, Жадамбын Бат-Эрдэнэ нарыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны,
  • УИХ-ын гишүүн Өлзийсайханы Энхтүвшинг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны,
  • УИХ-ын гишүүн Батжаргалын Батзоригийг Төрийн байгуулалтын байнгын хорооны,
  • УИХ-ын гишүүн Хавдисламын Баделхан, Долгорсүрэнгийн Сумъяабазар нарыг Төсвийн байнгын хорооны,
  • УИХ-ын гишүүн Дамдины Цогтбаатарыг Хууль зүйн байнгын хорооны,
  • УИХ-ын гишүүн Чимэдийн Хүрэлбаатар, Цэрэнпилийн Даваасүрэн нарыг Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлөв
Харин дараах гишүүдийн байнгын хорооны гишүүнээр нэмэв
  • УИХ-ын гишүүн Цэндийн Мөнх-Оргил, Нямтайширын Номтойбаяр, Дуламсүрэнгийн Оюунхорол нарыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны,
  • УИХ-ын гишүүн Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ, Дамдины Цогтбаатар нарыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны,
  • УИХ-ын гишүүн Хавдисламын Баделханыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны,
  • УИХ-ын гишүүн Сандагийн Бямбацогтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны,
  • УИХ-ын гишүүн Жамъянгийн Мөнхбат, Жаргалтулгын Эрдэнэбат нарыг Төсвийн байнгын хорооны,
  • УИХ-ын гишүүн Баттогтохын Чойжилсүрэн, Янгугийн Содбаатар нарыг Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр тус тус баталлаа.
Харин УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр:  Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг хассан нь буруу

 "УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны бүрэлдэхүүнээс Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг хассан нь буруу. Улс төр, гадаад орчин хүчтэй орчин өөрчлөгдөж байгаа энэ үед АБГББХ дээр гадаад харилцааны сайд нь асуудлаа танилцуулж, ойлгуулах хэрэгтэй. Манай байнгын хорооны хурал дандаа хаалттай явагддаг, улс орны эрх ашгийн нарийн нандин зүйл яригддаг байнгын хорооноос Гадаад харилцааны сайдыг гаргаж болохгүй. Мөн Батлан хамгаалахын сайд манай байнгын хороонд заавал байх ёстой" гэсэн юм.