Учрал.Н 2017.10.27 | Сайт: Vip76.mn

Н.Учрал: Төрийн албан хаагчдын тоо утга учраа алдсан

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн шинэчлэлийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн Н.Учрал: Төсвийн тухай хууль дээр норм, норматиюийг тусгаж өгөх ёстой

Хуулиуд хоорондоо уялдаж байх ёстой. Энэ төсөл дээр Төрийн албаны зөвлөл бүтэц орон тооны дээд хязгаарыг өөрөө батлахаар орж ирж байна. Үүнийг ТАЗ өөрөө хиймээргүй байна. Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах гэж Засгийн газраас санал авах гэж хүргүүлсэн. дэмжээгүй. Энэ хуулийг батлах ёстой. Ерөөсөө л Төсвийн тухай хууль дээр норм, норматиюийг тусгаж өгөхгүй бол төрийн албан хаагчдын тоо утга учраа алдлаа шүү дээ.

Үүнээс нь болоод төрийн албан хаагчдын цалин буурч байна. Цалин яагаад багассан вэ гэхээр л ерөөсөө норм, нормативтай холбоотой. Тиймээс ТАЗ-ийн орон тооны хязгаарыг тогтоож болохгүй ээ. Хоёрдугаарт, Ажлын байрны тодорхойлолтыг томилох эрх бүхий албан тушаалтан л гаргадаг болмоор байна.

Ингэхгүй бол ЗГХЭГТАЗ ажлын байрны тодорхойлолтыг гаргана гэдгээс болж шахааны томилгоо чинь үүнтэй холбоотой.

Томилох эрх мэдэлтэй этгээд ажлын байрны тодорхойлолт гаргадаг болчих юм бол тухайн хүн надад ямар ажилтан хэрэгтэй вэ гэдэг шалгуураа тодорхой тавьж өгнө. Харин ТАЗ хянадаг системийг хөгжүүлдэг гарц байна. Үүн дээр ямар байр суурьтай байна вэ?

Хуулийн төсөл санаачлаг Д.Тогтохсүрэн хариуллаа

"Одоо мөрдөж байгаа төрийн албаны хуулиар ажлын байрны тодорхойлолтыг томилдог этгээд гаргаж багаа юм. Үүнийг бид болохгүй байна гэж үзсэн.

Томилдог этгээд зөвхөн хүнд зориулж ажлын байрны тодорхойлолт гаргаад байна. Одоо энэ хуулийн төсөлд ажлын байрны тодорхойлолтын ТАЗ гаргахаар байгаа.

Тэгэхдээ 6 жил өөрчлөхгүй байхаар тусгаж байгаа.

Ер нь төрийн албаны ажлын байрны шаардлага томилогддог субъектээс хамаарахгүй байх ёстой гэж үзэж байгаа юм.