Бат-Эрдэнэ.Б 2017.10.27

Б.Бат-Эрдэнэ: Төрийн албаар хөрөнгөжих тухай ойлголтыг өөрчлөх хэрэгтэй

Б.Бат-Эрдэнэ: Төрийн албаар хөрөнгөжих тухай ойлголтыг өөрчлөх хэрэгтэй

УИХ-ын үдээс өмнөх хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн шинэчлэлийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Төрийн албан хаагчын тухай зөв ойлголт болон төрийн өмчит компаниудын албан хаагчдын асуудлыг хөндөж санал хэлсэн юм. 

Тэрээр, 

Төрийн албыг тогтвортой байх нь юу юунаас чухал. Хуулийн төслийн  дараагийн шатны хэлэлцүүлэгт төрийн албан хаагчдын нийгмийн баталгаа, цалин, хангамжтай холбоотой тодорхой ойлголтыг бий болгоход анхаарах хэрэгтэй байна. 

Ингэхгүй бол ашгийн төлөө ажилладаг бизнесийн салбарт ажиллаж байгаа хүмүүстэй адилхан хэмжээнд бодож ажилд орж байна. Энэ нь төрийн албаар дамжуулан хөрөнгөждөг, бизнесийн салбарынхантайгаа төрийн албан хаагчид нь уралддаг энэ байдлыг бий болгоод байна.

Үүнд багш, эсвэл эмч нарыг хэлж байгаа биш төрийн дирдах түвшиний албан хаагчидын тухай ярьж байна.

Тэд том машинтай, өчнөөн олон байшин, хаустай байна. Үүнийг зөв гэж ойлгуулж болохгүй. Төрийн албанд насаараа ажилласан хэрнээ хэдэн тэрбум төгрөгийн хадгаламжтай  байна. Үүнийг эрүүл зөв гэж үзэх үү? Тиймээс нэгэнт хуулийг шинэчлэж байгаа учраас энэ бүгдийг цэгцлэх ёстой гэдгийг хэлмээр байна. 

Хуулийн төсөлд албан хаагчдад тавих шаардлагыг тодорхой зааж өгсөн нь сайшаалтай. Үүний нөгөө талд ажлын гүйцэтгэлтэй холбоотой, шударга үнэлгээний тогтоцлоо, зарчим бий болго хэрэгтэй. 

Өөрөө ажиллаж чаддахгүй байж, халагддаг. Үүнээс үүдээд эцэс төгсөлгүй шүүрдэлцдэг. Татвар төлөгчдийн мөнгөнөөс нөхөн олговор авдаг нөхцөл байдал өнөөдөр байна. 

Мөн Б.Бат-Эрдэнэ гишүүн "Төрийн өмчит болон төрийн оролцоотой компаниудын ажилтан, албан хаагчдад энэ хууль үйлчлэхгүй юм байна гэдгийг онцолсон юм"

Төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой ААН-ын ажилчид энэ хуульд хамаарахгүй гэж хууль санаачлагч хэллээ. Гэтэл тэр хэсэг рүү онцгой анхаарах хэрэгтэй байна. Сүүлийн 5-6 жилд төрийн өмчид компаниуд маш ихээр нэмэгдсэн. Өнөөдөр төрийн албан хаагчдаас хамгийн өндөр цалин, хангамж эдэлж байгаа хэсэг тэнд байгаа.

Монголбанкнаас эхлүүлээд, төрийн өмчит компаниудын захирлууд хичээн арван сая төгрөгийн цалин авч, хангамж эдэлдгийг бид бүгд мэднэ. Үүнийг бид энэ хуулиар зохицуулахгүй гэж орхиж болохгүй санагдана. Үнэндээ бизнесийнхэн улстөрийнхөн хошуураад байгаагийн нэг шалтгаан нь энэ төрийн дарамт шахалт, бизнес рүү нь ордогтой холбоотой шүү дээ.