Учрал.Н 2017.10.27 | Сайт: Vip76.mn

Н.Учрал: Төрийн жинхэнэ албыг хоёр ангилж, экспертүүдийг татах хэрэгтэй

Өнөөдөр /2017.10.27/ УИХ-ын чуулганаар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал санал хэллээ.

Н.УЧРАЛ: САЙН ЭКПЕРТҮҮДИЙГ САЛБАРТ ОРУУЛЖ ИРЭХИЙН ТУЛД ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАА ХОЁР АНГИЛАЛТАЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ

Төрийн албан хаагчдад тавих тусгай шаарлага гээд 23 дугаар зүйл байна. Би энэ хууль дээр их олон байр суурьтай байна. Харьцуулалтыг их сайн хийж өгөөгүй. Төрийн албан хаагчдад тавих тусгай шаардлагыг хараарай. Тэргүүн түшмэлийн албан тушаалд хамрагдах төрийн ангилалд хамрагдах бол 16-аас доошгүй жил, эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 8-аас доошгүй жил ажилласан байх шаардлага тавьж байна. Энэ нь яамны газрын даргаар 8 жил ажиллаагүй бол төрийн нарийн бичгийн дарга болохгүй гэсэн үг. Энэ заалт зөв юм уу?

Японд төрийн албыг А, Б гэж хоёр ангилдаг. Төрийн албаны мэргэшсэн хүн ба экспертүүд байдаг.

Энэ заалтаар гадаадад төгсөж, өндөр боловсрол эзэмшээд, салбарт реформ хийх гэж байгаа хүмүүс ирээд төрийн нарийн бичгийн дарга хийх боломжгүй. Салбартаа олон жил ажиллаад, дотор нь шингэсэн хүн төрийн нарийн бичгийн дарга хийж салбараа шинэчилнэ гэж байхгүй.

Төрийн аланы мерет зарчим бусад албандаа харшина. Хөгжих боломж өгдөггүй. Хувийн хэвшилд ажиллаж байгаа сайн боловсон хүчнийг төрийн албандаа татах хэрэгтэй.

Сайн экспертүүдийг энэ салбарт оруулж ирэхийн тулд төрийн жинхэнэ албаа А, Б гэдэг хоёр ангилалтай болгох хэрэгтэй.