Д.Сумъяабазар 2017.10.30 | Сонин: Монголын мэдээ

Тэр чадаж байна

Тэр чадаж байна

Тийм ээ, тэр чадаж байна. Тэр шийдвэр гаргаж, бодлогоо тодорхойлж, түүнийхээ дагуу ажиллаж чадаж байна.

Хэн бүхний зориглоогүй ажлыг хамгийн түрүүнд хийж чадлаа. “Чадахгүй дээ” гэж басч байсан хүмүүсийн амыг асуумаар санагдтал ажиллаж байна. Энд хэтийдсэн магтаал хэрэггүй. Зөвхөн ажлын үр дүн л чухал.

Тэр хүн бол Уул уурхай. хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар.

Яагаад. аварга аваргаараа байхгүй дээ хэмээн басч байсан нөхөр чинь. Сайн дүүгийнхээ нөлөөгөөр сайдын суудалд очлоо хэмээн тавлаж байсан сайд чинь ажлаа авсан даруйдаа ашигт малтмалын лицензийг замбараагүй олгож байсныг зогсоочихлоо.

Тэр ч байтугай, “Оюутолгой* ХК-ийн Монголын талын удирдлагууд болон “Эрдэнэт" үйлдвэр ТӨХК-ийн захиралтай уулзаж, алдаа овоог нь ний нуугүй ярилцав. Уулзалт бүртээ салбарынхнаасаа хариуцлага, шударга байдлыг' “нэхнэ” гэж байснаа ч хийж эхэлжээ.

Тухайлбал, Ашигт малтмал, газрын тосны газрынхантай уулзаж, аж байдалтай нь танилцахдаа “Төрийн албан хаагчид үнэнч шударга ажиллах ёстой болохоос лиценз нэртэй алга дарам цаас зардаг наймаачид биш” гэдгийг онцолж, нэр хүнд нь нийтэд унасан салбараа өөд нь татаж, эзний сэтгэлээр ажиллахыг шаардаж буйгаа илэрхийлээд амжлаа.

Дээр нь хувьд үйлдвэрүүд болох ган бөмбөлөг, зэс хайлуулах, нефть боловсруулах зэрэг эдийн засгийн дөрөв дахин тэлэх үйлдвэрүүдэд онцгой ач холбогдол өгч, ажлын байр нэмэгдүүлнэ хэмээн ярьж байх юм. Тэр залуу хүн. Зорилготой, зоригтой ч байна.

Цаашид ч энэ эрчээрээ урагшлахыг хүсье. Шийдлээ хүлээсэн том ордуудаа ч хөдөлгөж, эдийн засгийн гол “тархи” болж ажиллаарай.

Уул уурхайн бизнестэй олон хүн хорсч, харлуулах гэж зүтгэж эхэлнэ. Ийм ажил ч яваад эхэлчхэж. Гэвч эхлүүлж чадсан юм чинь үр дүнг нь үзнэ гэж ард түмэн итгэж байгааг Д.Сумьяабазар танд дуулгая. ‘Аварга’ яамны ажлыг “ард түмний” аварга хийж чадаж байна. Үүнээс өөр юу хүлээх билээ.

Сэтгүүлч. Б.Даваахүү