Төрийн архивын лавлагааг нэг цонхны үйлчилгээгээр олгодог боллоо
2017.10.25

Төрийн архивын лавлагааг нэг цонхны үйлчилгээгээр олгодог боллоо

Сонгинохайрхан дүүргийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд иргэн, хуулийн этгээдэд архивын лавлагаа мэдээллээр Нэг цонхоор үйлчлэх ажлыг энэ оны 4 дүгээр улиралд багтаан хийхээр төлөвлөсөн.

Энэ ажлын хүрээнд дүүргийн архивын баримтыг цахим, тоон хэлбэрт шилжүүлэх талаар шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлсэн юм.

Энэ сарын 25-ны өдөр нээлтээ хийж байгаа төрийн архивын үйлчилгээг Нэг цонхонд шилжүүлэх ажлыг Нийслэлийн архивын газартай хамтран зохион байгууллаа.

Энэ үйлчилгээ нээгдсэнээр 21 төрлийн лавлагаа мэдээллийг нэг цонхны үйлчилгээний цэг болон цахим хуудсаар дамжуулан төрийн архивын нэгдсэн мэдээллийн сангаас авах боломж бүрдэж байна.   

Нээлтийн арга хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн болон орлогч дарга нар, Нийслэлийн архивын газрын дарга С.Гаваа зэрэг албаны хүмүүс оролцлоо.