Энхболд.М 2017.10.31 | Сайт: Vip76.mn

УИХ-ын чуулган өнөөдөр 2 асуудлыг хэлэлцэнэ

УИХ-ын чуулган өнөөдөр 2 асуудлыг хэлэлцэнэ

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдана. Хуралдаанаар дараах 2 асуудлыг хэлэлцэх юм. 

  • -“Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
  • -Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/

Өнгөрсөн 7 хоногт 2017 оны улсын нэгдсэн төсөвт нэмэлт өөрчлөлт оруулсан. Үүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг батлах ёстой юм. Харин УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс өнгөрсөн баасан гаригт байнгын хороо дээр Төрийн албан хаагчдад 300 мянган төгрөгийн нэг удаагийн урамшуулал олгох асуудлаар асуудлаар завсарлага аваад байсан юм.