Х.Болормаа 2017.10.31 | Дүүргийн Хэвлэл мэдээллийн алба

Төрийн одон, медаль гардууллаа

Төрийн одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан салбар бүрийн төлөөлөл төрийн одон, медаль хүртсэнийг өнөөдөр гардуулан өгөв.

Шагналыг дүүргийн Засаг дарга Х.Болормаа, Засаг даргын зөвлөх П.Мөнхбаяр, Засаг даргын орлогч Ц.Шижир, П.Давхарбаяр, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Д.Азжаргал, ЗДТГ-ын дарга Н.Энхболд нар гардуулан өглөө.

Мөн нийслэл хот байгуулагдсаны 378 жилийн ойг тохиолдуулан дүүргийн ЗДТГ-ын зарим албан хаагчид нийслэлийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр шагнуулсныг гардуулан өгсөн юм.