МҮЭХ-ны Ерөнхийлөгч Хаянхярваагийн АМГАЛАНБААТАР
2017.11.01

Х.Амгаланбаатар: Нэмэлт хэлэлцээрээс МҮЭХ сэтгэл дундуур хоцорсон

МН25 телевизийн Ам нээвэл нэвтрүүлэгт МҮЭХ-ны Ерөнхийлөгч Хаянхярваагийн Амгаланбаатар оролцлоо.

-Дөнгөж өчигдөрхөн гурван талт хэлэлцээр тохироонд хүрч чадлаа гэсэн мэдээллийг олон нийт хүлээж авсан. Уг нь та бүхэн цалин нэмэх зорилгоор жагсаал цуглаан хийгээд байсан чинь цалинг засгийн газар нэмсэнгүй, яагаад байр сууринаасаа ухарчихваа гэдгийг гайхаад байна ?

Энэ гурван талт улсын хэлэлцээр өнгөрөгч гуравдугаар сараас эхлэсэн. Цаг хугацааг бид эргэн бодох ёстой юм тухайлбал 2017 оны 1 дүгээр сарын 19 ны өдөр гурван талт хэлэлцээрийг байгуулсан харамсалтай нь үүнээс хоёрхон сарын дараа манай засгийн газар ОУВС-тай хамтран өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа байгуулсан хэлэлцээрийн тодорхой тусгагдсан гурван заалтаар зөрчсөн.

Ийм учраас МҮЭХ тодорхой санал шаардлагуудыг тавиад 5-н сарын 1нд  бүх нийтийн жагсаал цуглааныг орон даяар зохион байгуулаад 5-н сарын 26 нд хэлэлцээрт ороод энэхүү хэлэлцээрийн үйл ажиллагаа одоог хүртэл үргэлжлээд явж байгаа гэсэн үг. Бараг таван сар үргэлжилсэн байна.

Энэ хугацаанд МУ-ын ерөнхийлөгчийн сонгууль боллоо, Засгийн газар огцорлоо, түүнчлэн багш нар цалингийн асуудлаар түр хороо байгуулж саналаа идэвхижүүлж эхлэсэн. Үүний дараа эмч, эмнэлэгийн салбарынхан, урлаг соёлын салбарын төлөөлөл мөн адил тулгамдаж буй шаардлагуудаа тавин хамтын маргаан эхлэсэн. Хөдөлмөрийн хамтын маргаан зуучлагчийн шатанд үр дүн гараагүй, арбитрын үе шатруу орж дуусч байна. Засгийн газартаа хийсэн нэмэлт хэлэлцээрээс МҮЭХ сэтгэл дүүрэн биш үлдсэн. Гэхдээ тодорхой хувиар сэтгэл ханамжтай хоцорсон.