О.Баасанхүү 2017.11.01 | Телевиз: TV5

МАХН-ын ээлжит бус бага чуулган боллоо

МАХН-ын гишүүд, УИХ-ын гишүүн О.Баасанхүү

Өчигдөр хийсэн намын бага чуулганаас гарсан тогтоолыг намын гишүүд дэмжихгүй байгаагаа өнөөдрийн ээлжит бус бага чуулганы үеэр илэрхийллээ.

Намын үйл ажиллагааны зарчмыг дагаж мөрдөхгүй, удаа дараагийн сонгуульд оролцохдоо амжилт муутай байгаа зэргийг харгалзан ээлжит бус бага чуулганыг зохион байгуулахаар болсон гэлээ.

Цаашид төрийн үйл ажиллагааны цэгцтэй бодлогыг явуулахын тулд шинэлэг үйл ажиллагаа явуулах ёстой гэж үзэж байгаа учраас гишүүд дэмжигчид цугласан байна.

МАХН онц их хурлаас хойш намын их чуулган хийгээгүй.

Тиймээс их хурлыг яаралтай хуралдуулж намын удирдлагуудыг тайлан тавих ёстой хэмээн өнөөдөр цугласан гишүүд ярилаа. Дараагийн асуудал нь намын дотоод дүрэм мөрийн хөтөлбөрөө ярилцах учиртайг ч хэллээ.