Даваасүрэн.Ц Г.Тэмүүлэн 2017.11.01 | Телевиз: МН25-р суваг

Оюутолгой ХХК-ийн ТУЗ-ийн гишүүд шаардлагатай бол Засгийн газарт ажлаа тайлагнадаг гэв

Оюутолгой ХХК-ийн ТУЗ-ийн гишүүд шаардлагатай бол Засгийн газарт ажлаа тайлагнадаг гэв
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн нар

Оюутолгой ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийн талаарх MN25 суваг телевиз цувралаа үргэлжлүүлж байна.

Тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлд багтан ажиллаж байсан УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, болон энэ асуудалд хамгийн ихээр шүүмжлэлтэй ханддаг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй ярилцсан байна.  

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Ер нь монгол талын ТУЗ-ийн гишүүдийн эрх хэмжээ саяны гэрээгээр хязгаарлагдсан асуудал байгаа. Цаашид дараа дараагийн том төслүүд дээр анхааралтай хандах хэрэгтэй. Төслийг улстөржүүлэхгүй, намчирхалгүй байдлаар явах ёстой.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Тэр улсууд, хууль зөрчсөн үйлдэл явж байхад таг дуугүй байх юм. Тухайлбал гадаадын иргэн Монгол улсын нутаг дэвсгэр дээр орлого олсон бол ашгийн 30 хувийн татвар төлөх ёстой. Гэтэл татварын ерөнхий газрын бичгээр чөлөөлөөд байж байна. Энэ асуудлыг ТУЗ ерөөсөө хөндөхгүй байгаа. Тэр тусмаа ерөнхийлөгч байсан хүн гадны байгууллагад ажиллаж болохгүй.