Энхбаяр.Ж 2017.11.01 | Сайт: Vip76.mn

“Бүрэн цутгамал” компанийн асуудлыг шалгаж өгөхийг хүсчээ

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Улаанбаатар хотын захирагч С.Батболдод хүсэлт гаргаж, “Бүрэн цутгамал” ХХК-ийн захирал Б.Батдэлгэртэй холбоотой асуудлыг шалгаж өгөхийг хүсчээ.

Тодруулбал, Б.Батдэлгэр нь “Бүрэн цутгамал” ХХК-ийн захирлаар ажилладаг ба “Сант” сургуультай 2,3 тэрбум төгрөгийн өртөгтэй гэрээ байгуулсан байна. Барилга угсралтын ажлын нийт 80 гаруй хувийг гүйцэтгэж байхад чанаргүй барилга гэж үзэн гэрээг цуцалсан боловч 6 хоногийн дараа Улсын комиссыг хуралдуулан байнгын ашиглалтанд хүлээн авсан байна. Улсын комисст авсан актыг нэн даруй шалгаж хариу ирүүлэхийг хүсье хэмээн УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хүсэлтдээ дурдсан байна.

Энэ асуудлаар Б.Батдэлгэр 10 сарын 16-наас эхлэн Хэлмэгдэгсдийн хөшөөний хажууд нойтон өлсгөлөн зарлаад байгаа юм.

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn