хүрэлсүх 2017.11.02 | Сайт: Vip76.mn

Улсын Их Хурлын чуулган 2018 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэж эхэллээ

Улсын Их Хурлын чуулган 2018 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэж эхэллээ

2017 оны 11 дүгээр сарын 2 ны УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж эхлээд байна.

Өнгөрөгч мягмар гарагт хэлэлцэх байсан хэдий ч МАН- ын бүлэг 5 хоногийн завсарлага авсан байсан боловч өнөөдөр тодорхой асуудлаар саналаа нэгтгэсэн тул  хуралдаанаар төсөв хэлэлцэхэд асуудалгүй болсон гэдгийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга хэлэв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны төсвийн хуулийн төслийг танилцууллаа.