Хүрэлбаатар.Ч Ё.Баатарбилэг 2017.11.02 | Сайт: Vip76.mn

Ё.Баатарбилэг: Нэг удаагийн урамшууллыг эмнэлгийн гэрээтээр ажиллаж буй, слессарь, асрагч нарт олгох уу?

Ё.Баатарбилэг: Нэг удаагийн урамшууллыг эмнэлгийн гэрээтээр ажиллаж буй, слессарь, асрагч нарт олгох уу?
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг

2017 оны 11 дүгээр сарын 2 ны УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж эхлээд байна. Гишүүд асуулт асууж хариултаа авч байна. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг товч бөгөөд тодорхой долоон асуултыг асуув. Түүний асуултанд сангийн сайд, ХАНХ-ын сайд нар хариуллаа. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Цалин нэмнэ гэсэн, нэмэх боломжгүй, нэг удаагийн урамшуулал яригдаж байна. Үүнд эмнэлгийн асрагч, гэрээтээр явдаг хүмсүүд хамрагдах уу?

Захиргааны алба хашиж байгаа хүнд нэг удаагийн урамшуулал өгөх хэрэг байна уу?

-Хөдөө аж ахуйг дэмжих хөтөлбөрийн мөнгө хаана байна вэ? Үнэхээр мөнгө байгаа бол төслүүдээ шалгаруулаад явж болох уу? 

ЖДҮ-ийг дэмжих сангийн мөнгө хаана байна вэ?

-Өнгөрсөн жилүүдэд явсан барилгуудыг гүйцэт санхүүжүүлэх, үргэлжлүүлэх үү энэ нь ямар зарчмаар орж байна вэ?

-Аймаг аймгаар хархаар тодорхой харагдаж байна, ямар зарчмаар 2018 оны төсвийг төсөөлөв ?

-Зарим суманд 60 саяаар, 350 саяар багийн төв бариад байна? ямар стандарт норм байна вэ?

-Сургууль цэцэрлэгүүд ч гэсэн үнийн дүн нь өөр өөр харилцан адилгүй байгаад байна шүү дээ? Үүнд анхаараарай!

-Эрүүл мэндийн даатгалын сан дээр мөнгө үлдээд байна. Иргэд хамрагдаж байгаа юм алга, гэтэл хамрагдая гэтэл мөнгөгүй гэх юм. Ирэх жил гэхэд энэ асуудлууд шийдэгдэх үү ? 

Асуултыг хариултын хамт доорх бичлэгээс үзнэ үү?