2017.11.02

О.Баасанхүү: Монголоо зарахгүй хүнд сан хөмрөгөө хариуцуулъя

УИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын "Засгийн газрын гишүүдийг томилох тухай" тогтоолд хэсэгчлэн хориг тавьсан билээ. Өөрөөр хэлбэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг Засгийн газрын гишүүнээр томилоход ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн үзсэн юм.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү байр сууриа илэрхийллээ.

О.БААСАНХҮҮ: ЧАНГА ЯРЬСАН НЬ БИШ БАРИМТТАЙ ЯРЬСАН НЬ ҮНЭН БАЙДАГ. БИ БАРИМТТАЙ ЯРЬЖ БАЙГАА ХҮМҮҮСТ ИТГЭЖ БАЙНА

Эрхээсээ татгалзсан ганцхан хүн байдаг. У.Хүрэлсүх эрхээсээ татгалзаад бид УИХ дээр авч хэлэлцэж байсан. Монгол Улсын хуулиар эрхээсээ татгалзсан бол УИХ-аар хэлэлцэх ёстой.  Л.Энх-Амгалан гишүүн татгалзах өргөдлөө өгсөн бол З.Энхболд тантай хуйвалдаад чуулганаар хэлэлцүүлээгүй юм байна гэж би ойлгож байна. Би таныг эрхээсээ татгалзсаныг ойлголоо. Харин тэрийг хэлэлцүүлээгүй УИХ-ын дарга буруутай юм байна.

Засгийг унагаасан дүр харагдаж байна. Энд өнөөдөр нууц Ерөнхий сайдууд сууж байгаа. Нэг нь Л.Энх-Амгалан дарга та. Танай компани утаатай тэмцэх ёстой гээд зуух тараасан боловч утаа буураагүй.

Ц.Нямдорж сайд Ц.Элбэгдоржийг шалгах хэрэгтэй. АСЕМ нэрээр 300 сая доллар хийсэн. Тэр хөрөнгө хаана байна? Хэдэн сайхан хаусны нэгэнд нь Сангийн сайд сууж байгаа. Ийм байдлаар ашиг сонирхлын зөрчлийг шалгасан дүр үзүүлэхгүй шүү.

Чанга ярьсан нь биш баримттай ярьсан нь үнэн байдаг. Би баримттай ярьж байгаа хүмүүст итгэж байна.

Компаниа зарахаар нэр нь өөрчлөгддөг. 10 сарын 27-ны байдлаар компанийх нь нэр дээр Сангийн сайдын нэр байхгүй байна гэсэн. Зарсан юм чинь байхгүй байх нь ойлгомжтой.

Ерөнхийдөө сан хөмрөгөө хэрвээ хэн нэгэнд хадгалуулж, зохицуулуулах гэж байгаа бол монголоо зарахгүй хүнд л өгмөөр байна. 300 сая доллараас дээш орд оруулж ирэхийг эсэргүүцсэний төлөө Л.Энх-Амгалан, Ч.Хүрэлбаатар нарын гишүүд намайг гутаан доромжилж, гүтгэсэн.