НИТХ дахь АН бүлгээс нэг цагийн завсарлага авлаа
2017.11.03

НИТХ дахь АН бүлгээс нэг цагийн завсарлага авлаа

НИТХ-ын ээлжит 12 дугаар хуралдаанаар өнөөдөр гурван асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байсан ч АН-ын бүлгээс нэг цагийн завсарлага авлаа.

Өнөөдрийн хуралдаанаар “НИТХ-ын дотоод зохион байгуулалтын тухай”, “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явцыг сонсох, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” болон “Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 5-9 дүгээр сард хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тусгай төлөвлөгөөний биелэлт” гэсэн гурван асуудлыг хэлэлцэх юм.
Хуралдаанаар “НИТХ-ын дотоод зохион байгуулалтын тухай” хэлэлцэж эхлэх үед НИТХ дахь АН-ын бүлгээс нэг цагийн завсарлага авлаа.