Ц.Баатархүү 2017.11.06 | Телевиз: МОНГОЛ TV

НИТХ дахь АН бүлэг МАН-ын мөрийн хөтөлбөрийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэв

НИТХ дах АН бүлгийн төлөөлөгчид

Аз жаргалтай улаанбаатар нэрээр батлуулан  хэрэгжүүлсэн хөтөлбөрийг 88 хувийн биелэлттэй гэж үзлээ. НИТХ дахь АН бүлэг МАН-ын мөрийн хөтөлбөрийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Нийслэлийн эдийн засаг, нийгмийн зорилтын биелэлт буюу Азжаргалтай улаанбаатар мөрийн хөтөлбөрийн 26 зорилт 2017 онд 88 хувьтай биелэсэн гэж үзжээ. 

Эдийн засаг-Өсөлт-Өрх бүрд - 89,0%

Хот байгуулалт, дэд бүтэц - 89,3%

Байгаль орчин, ногоон хөгжил - 86,7%

Нийгмийн хөгжил - 88,8%

Засаглал - 89,6 %

Дундажаар 88,8 % гэж үзжээ. Харин НИТХ дахь АН бүлэг мөрийн хөтөлбөрийг 88 хувь биелэх боломжгүй гэж мэдэгдлээ.