Д.Эрдэнэбат Ш.Раднаасэд Л.Оюун-Эрдэнэ С.Чинзориг 2017.11.06 | Телевиз: NTV

Төрийн тэргүүн төсвийн тодотголд бүтнээр нь хориг тавьснаар хэрэгжилт нь гацлаа

УИХ-ын гишүүд

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль тус бүрт бүхэлд нь хориг тавилаа.

Төсвийн тодотголд тавьсан хоригийг 14 хоногийн дотор хэлэлцэнэ.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Өнгөрсөн хугацаанд бид гаднаас зээл аваад 21 мянган төгрөг тараасан. Үр дүн гараагүй, эдийн засгийн ачааллыг үүссэн. Үүнийг ахиж давтаж болохгүй юмаа гэсэн санаа. Хориг үүнтэй холбоотой, эдийн засагт үнийн хөөрөгдөл үүсгэхгүй гэсэн санаа байх.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Хүүхдийн мөнгө, малчдад өвс худалдаж авах гэх мэт зүйлийг зогсоочихлоо. Хориг гэж хор болж хувираад байна. Боловсон хүчнийг томилох асуудалд хориг гэж зүйлийг бодох асуудал болоод байна.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Олонхоороо шийдээд цөөнх нь хүндэтгэнэ гэдэг нь ардчиллын зарчим. Ерөнхийлөгч парламетанд хориг тавьж байгаа нь цөөнх нь ерөнхийлөгчтэй нийлээд шийдээд явах соёл бүрдэнэ.

УИХ-ын гишүүн С.Чинзориг: Төсвийн тодотголыг баталсан хоригийг яаралтай өнөө маргаашгүй хэлэлцэж шийдэх ёстой гэж харж байна. Тулгамдсан асуудлууд шийдлээ хүлээж байна.