Гантулга.Д 2017.11.06 | Сайт: Vip76.mn

40 гаруй багш дасгалжуулагчид Бээжин хотыг зорилоо

Үндэсний бөхийн 40 гаруй багш дасгалжуулагчид өнөөдөр Бээжин хотыг зорьж байна.

Өнгөрсөн есдүгээр сард Хэнтий аймгийн Чингис хотод "Үндэсний бөхийн 2048 хүүхдийн анхдугаар наадам" амжилттай зохион байгуулагдсан билээ.  Тус барилдаан нь Монгол бөхийн түүхэнд анх удаагаа болсон төдийгүй үндсэний бөхийн залгамж халаа болсон өсвөрийн залуу бөхчүүдийн амжилтыг Геннисийн номонд бүртгүүлэх ажлын эхлэлийг тавьсан  гэдгээрээ онцлогтой болсон юм.

Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн өсвөрийн бөхчүүд  бяр хүч, уран мэхээ уралдуулсэн энэхүү арга хэмжээг зохиох байгуулах ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Гантулга ажилласан.

Ажлын хэсгийн гишүүдийн шийдвэрээр барилдаанд шавь нараа бэлтгэн амжилт гаргуулсан багш дасгалжуулагчдыг урамшуулан Бээжин хотод аялах эрхийн бичгээр шагнасан юм. Шагнуулсан тэдгээр багш нар өнөөдөр Бээжинг зорьж байгаа нь энэ ажээ. 

Дашрамд дурдахад 2019 онд Хэнтий аймгийн Чингис хотод 2500 хүний суудалтай бөхийн өргөө ашиглалтад орно. Энэ ажлын эхлэл нь мөн л 2048 хүүхдийн бөхийн барилдааны үеэр эхэлж, Хэнтий нутгийн залуу Т.Мөнхбат зураг төсөл маркетингийн өөрийн гараар бүтээн аймгийн БТСГ-ын дарга Г.Нэргүйбаатарт гардуулсан юм.