СХД-ийн Шилдэг оюутнууд тэтгэлэг авлаа
УИХ-ын гишүүн Н.Учрал тэтгэлэгт хөтөлбөрийн шилдэг оюутанд батламж гардуулж буй нь
2017.11.06

СХД-ийн Шилдэг оюутнууд тэтгэлэг авлаа

УИХ-ын гишүүн Н.Учралын санаачлан, зохион байгуулсан “Зөв хандлага” тэтгэлэгт хөтөлбөрийн шилдэг оюутнууд шалгарч батламжаа авчээ.

Тэтгэлэгт хөтөлбөрт СХД-ийн 110 гаруй оюутан залуус өрсөлдсөнөөс Б.Мөнхболд, А.Ижилцэцэг, Н.Батхишиг, Е.Чулуунчимэг, Э.Отгонсүрэн, Т.Баяржаргал, Б.Ууганцэцэг нарын долоон оюутан шалгарсан байна.

Эдгээр оюутнууд нь элсэлтийн ерөнхий шалгалтдаа өндөр оноо авснаас гадна эссе бичлэгийн уралдаанд амжилттай оролцож шилдэгээр шалгарч “Их Засаг” дээд сургуулийн 2017-2018 оны сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдэлж буй юм.

УИХ-ын гишүүн Н.Учрал шилдэг оюутнуудад батламж гардуулахдаа: “Та бүхэн ирээдүйд эх орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулах хүмүүс. Сургуулиа амжилттай төгсөж, ажлын байранд гарахад бид бүхэн тусалж дэмжих болно. Ирэх дөрвөн жил амжилттай суралцаарай” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Н.Учрал шилдэг оюутнуудад батламж гардуулах үеэр

"Зөв хандлага" тэтгэлэгт хөтөлбөрийн шилдэг оюутнууд