Даваасүрэн.Ц 2017.11.07 | Телевиз: МН25-р суваг

Ц.Даваасүрэн: Оюутолгой ХХК-ийн ТУЗ Монголын эрх ашгийг хамгаалж чаддаггүй

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн

Оюутолгой ТУЗ-д байгаа Монголын эрх ашгийг төлөөлж буй эрхмүүд татварын асуудлыг хайцайлж байсан тухай Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн мэдэгдсэн юм.

Монголын талын 34 хувийг төлөөлж эрх ашгаа хамгаалахаар сардаа 100 мянган доллар авч ажилладаг Оюутолгой ТУЗ-ийн гишүүд улс орондоо орох татварыг хайцайлж бичиг гаргуулж буй баримтыг мэдэгдсэн. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Тэр улсууд, хууль зөрчсөн үйлдэл явж байхад таг дуугүй байх юм. Тухайлбал гадаадын иргэн Монгол улсын нутаг дэвсгэр дээр орлого олсон бол ашгийн 30 хувийн татвар төлөх ёстой. Гэтэл татварын ерөнхий газрын бичгээр чөлөөлөөд байж байна. Энэ асуудлыг ТУЗ ерөөсөө хөндөхгүй байгаа. Тэр тусмаа ерөнхийлөгч байсан хүн гадны байгууллагад ажиллаж болохгүй. Энэ байр сууриа өөрт нь ч илэрхийлсэн.