Тэрбишдагва.Д Бат-эрдэнэ.Ж Оюунчимэг.М Л.Энхболд 2017.11.07 | Телевиз: МН25-р суваг, Телевиз: TV9, Телевиз: NTV

Төрийн тэргүүний хориг улсын ажлыг гацааж буйг гишүүд шүүмжилж байна

УИХ-ын гишүүд

Төрийн тэргүүн төсөвт бүхэлд нь хориг тавьсан. Тус хоригийн шалтгаанд төрийн албан хаагчдад олгох 300,000 төгрөгний урамшууллыг онцолж байна. Үүнд УИХ-ын гишүүдийн байр суурийг тоймлон хүргэж байна.

УИХ-ын гишүүн Зам тээврийн сайд Ж.Бат-Эрдэнэ: Нийгмийн тодорхой асуудлыг шийдэх асуудал гэж үзэж байгаа. Ер нь бол ОУВС-аас тавьсан нөхцлийг бид зайлшгүй хүлээн авах шаардлагатай байгаа. Нэг заалт нь цалин нэмэгдэх боломжгүй гэсэн байгаа. Цалингын нэмэгдлийн асуудлыг шийдэж дараа нь зөвшилцөл рүү орох ёстой.

УИХ-ын гишүүн Л.Энхболд: Ерөнхийлөгч үү? Тамгын газрын үйлдэл үү гэдэг би мэдэхгүй байна. Ер нь бол бид том бодлогыг ярих ёстой. Өмнө говь аймагт гашуунсухайтаар машин гархад нэг талдаа 90 км байна нөгөө талаар гадаад харилцааг ерөнхийлөгч зохицуулахгүй бол хүнд байдал үүсээд байна.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Нэг удаа халамж хэлбэрээр тараах гээгүй. Индексжүүлж урамшуулж яваад дараа нь цалингаа нэмэх тал дээр бид ажиллаж байна.

"Ерөнхийлөгчийн хориг хүүхдийн мөнгөнд хориг болно"

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Хоорондоо асуудлаа ярьж зохицуулаж явахгүй бол байнгын хоригтой байдалд ажил явуулж болохгүй юм. Гээндээ гоондоо гэдэг шиг Монгол төрийн төлөө зүтгэж байгаа хүмүүс нам болоод ерөнхийлөгч ч тэр яавал улс орноо сэхээх вэ гэдгээ бодох хэрэгтэй.

Ерөнхийлөгчийн хэлсэн үг, хийсэн үйлдэл бүр нь хариуцлагатай байх ёстой