Л.Энхболд 2017.11.07 | Сайт: Vip76.mn

Л.Энхболд: Гашуун Сухайтын энэ авто замтай холбоотой гэмт хэргийн тоо хэрээс хэтэрлээ

Л.Энхболд: Гашуун Сухайтын  энэ авто замтай холбоотой гэмт хэргийн тоо хэрээс хэтэрлээ
УИХ-ын гишүүн Л.Энхболд

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2017.11.07) хуралдаанаар Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Энхболд Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Гашуун Сухайт хүртэлх авто замын дагуух гэмт хэрэгтэй тэмцэх ажлын төсвийн асуудлыг хөндсөн юм. Тэнд өнөөдөр уурхай руугаа 130 км, хил рүүгээ бол 100км түгжрэлтэй байгаа билээ. Үүнээс үүдэн хар тамхи, зам тээврийн ослын асуудал гээд нөхцөл байдал хүнд байгаа юм. 

УИХ-ын гишүүн Л.Энхболд асуулт асуулаа

Цогтцэций сумаас Гашуун Сухайт хүртэлх авто замын дагуу цагдаагийн тасаг ажиллаж байгаа. Энэ газруудад аль зэрэг төсөвт суусан вэ? Яагаад гэвэл тэнд мими гэх бодистой холбоотой асуудал, мөн авто замын зөрчил, хулгайн тээвэрлэлт гэх зэрэг маш их зөрчлүүд гарч байна.

Тэнд цагдаагийн тасгийн 30 хүн ажиллаж байгаа. Өнөөдөр тэнд ямар нэг мөнгөтэй холбоотой асуудал маш их сонсогдож байна. Энэ тасаг компани төлөөл болж ажиллаж байгаа юу? Төрийн төлөөлөл болж байна уу? Ялангуяа Эрдэнэс Монгол компаниас цалингийн зардлыг нь шийдэж яваа гэсэн яриа байдаг.

Энэ асуудлыг цэгцэлж улсын төсөв рүү оруулж ирсэн үү? Ер нь Гашуун Сухайтын  энэ авто замтай холбоотой гэмт хэргийн тоо хэрээс хэтэрлээ. Яагаад гэвэл уурхай руугаа 130 км, хир рүүгээ бол 100км түгжрэлтэй байгаа. Энд үнэхээр хүнд нөхцөл байдал бий болчихсон байна. Энэ хүрээнд төсөв чинь хэр хүрэлцээтэй байгаа вэ?

ЦЕГ-ын Санхүү аж ахуйн албаны дарга н.Эрдэнэболд хариуллаа

“Тэнд нөхцөл байдал хүнд байгаа. Ялангуяа хар тамхи, авто замын осолтой холбоотой хэргүүд хүнд байна. ЦЕГ-аас тодорхой ажил, арга хэмжээг шат дараалалтай авч  ажиллаж байгаа. Засгийн газрын 100-р тогтоолоор Цогтцэций сумд 30 хүний бүрэлдэхүүнтэй цагдаагийн тасаг ажиллаж байгаа. Мөн гэрээт цагдаагийн тасаг тэнд ажилладаг. Гэрээт цагдаагийн тасгийн холбогдох зардал нь улсын төсөвт суутгагдаагүй байгаа.

Хар тамхитай тэмцэх чиглэлд 2018 оны төсөвт 2 тэрбум төгрөгийн төсөв орж ирж байна.

Энэ төсвийн хүрээнд хар тамхийг илрүүлэгч орчин үеийн багажуудыг авах юм. Энэ нь хилийн боомтуудтай аймаг, орон нутгуудаар тараагдах юмаа. Машин техник тоног төхөөрөмжтэй холбоотой хүн асуудал байгаа. Ойрын жилүүдэд шинэчлээгүй. Энэ жил  1 тэрбум төгрөгийн парк шинэчлэхээр төсөвт тусгагдсан байгаа.