Ж.Сандагсүрэн 2017.11.07 | Дүүргийн Хэвлэл мэдээллийн алба

Зорилтот бүлгийн иргэдийг бичиг баримтжууллаа

Зорилтот бүлгийн иргэдийг бичиг баримтжууллаа

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс дүүргийн 25 жил, ОӨУБЕГ-ын 77 жилийн ойн арга хэмжээний хүрээнд тус дүүргийн зорилтот бүлгийн бичиг баримтгүй 83 иргэнийг тус дүүргийн Нийгмийн хамгааллын тусгай төвтэй хамтран үнэ төлбөргүйгээр бичиг баримтжууллаа.

Бичиг баримтыг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, ОӨУБЕГ-ын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын дарга Д.Батболд болон дүүрэг, ОӨУБЕГ-ын бусад удирдлагуудын хамтаар гардуулж, амьдралд нь сайн сайхныг хүсэн ерөөлөө. Амьдралын боломжгүйгээс шалтгаалан бичиг баримтаа авч чадахгүй байсан иргэд энэхүү арга хэмжээнд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлсэн байна.