Ж.Бат-Эрдэнэ 2017.11.08 | Өдрийн сонин

Ж.Бат-Эрдэнэ: Энэ Засгийн газар зүйлд гоё харагдах гээд байх хэрэггүй

Ж.Бат-Эрдэнэ: Энэ Засгийн газар зүйлд гоё харагдах гээд байх хэрэггүй

Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэтэй яршщпаа.

-Та сайдаар ирээд ажлаа юунаас эхлүүлж байна вэ. Салбартаа Төрийн нарийн бичгийн даргаас эхлээд олон жил ажилласан туршлагатай хүний хувьд ажилдаа шууд орж байгаа нь анзаарагдаж байна лээ?

-Хуучин ажиллаж байсан салбар маань намайг ажиллаж байсан үеэс хойш гурав, дөрвөн жилийн хугацаанд ахиц дэвшил гаралгүй яахав. Тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдалтайгаа уялдуулаад анхаарах гол асуудал нь яамны үйл ажиллагаанаас шууд хамаараад явчихдаг.

Миний хувьд сайдаар ирээд сахилга бат, хариуцлага талаас нь анхаарч ажиллаж байна.

Энэ Засгийн газар хариуцлагыг нягт хэрэгжүүлнэ гэсэн амлалттай, хүлээлттэйгээр байгуулагдсан. Ер нь төрөөс явуулж байгаа үйл ажиллагаа эмх цэгцээс их шалтгаалдаг. Яамны ажилд анхнаас нь сахилга, хариуцлагыг чангатгана гэдгээ хэлсэн. Өнгөрсөн хугацаанд салбарт хийгдсэн ажлуудтай нэлээн танилцлаа. Нэн тэргүүнд анхаарал тавих ажлын нэг нь Таван толгой Гашуун Сухайтаар гарч байгаа нүүрс тээвэрлэлтийг жигдрүүлэх шаардлагатай. Одоо 20 гаруй сая тонн нүүрс гаргаж байгаа бол 2018 онд 30-аад сая тонн нүүрс гаргах төлөвлөгөөтэй байна.

-Төмөр замын ямар бодлого барьж ажиллах вэ. Саяхан Хятадын талтай энэ чиглэлд хамтран ажиллах тухай ярилцсан байсан?
-Таван толгой Гашуун Сухайт чиглэлийн төмөр замыг дуусгах нь шинэ Засгийн газрын тэргүүний зорилтот ажлын нэг юм.

Төмөр замын салбарт дамжин өнгөрөх ачаа тээврийн чадавхыг сайжруулах, зүтгүүрийн вагоныг нэмэгдүүлэх, замын даац, чанарыг сайжруулах саналыг хүргүүлээд байна.

Сая БНХАУ-аас манай улсад суугаа Элчин сайдтай уулзахдаа төмөр зам болон хөрөнгө оруулалтыг нэлээн ярьсан. Түүхий эд нийлүүлж байгаа, хүлээн авч байгаа хоёр талын тээврийн уялдааг хангах талаар ярилцсан.

Хятадын талаас тавьж буй саналууд бол зөвхөн төмөр зам гэхгүй эдийн засгийн үр өгөөж талаасаа хамтарч эзэмших, олборлох, борлуулах гэх мэтчилэнгээр бүхэлд нь авч үзэх саналуудыг хэлж байсан.

Уул уурхайн яаман дээр ажлын хэсгийг ахалж ажиллаж байгаа бөгөөд манай яам ажлын хэсэгт нь орсон. Уул уурхайн бүтээгдэхүүнийг авах зах зээл нь хаана байна тэнд хүрч ажиллая гэсэн шийдэлтэй байна. Төмөр замын шинэчлэлийг хийснээр тээвэрлэлтийн хүчин чадал дээшлэх юм.

-Төмөр замд манай улсын баримтлах гол бодлого нь юу байх вэ. Сүүлийн жилүүдэд өргөн, нарийн царигийн тухай их яригдлаа?

-Төрөөс төмөр замд барих бодлогыг 2010 онд баталсан. Тавантолгой Гашуун сухайтын чиглэлийн төмөр зам нарийн царигаар явж байгаа.

УИХ-аас гарсан энэ шийдвэр хүчин төгөлдөр хэрэгжиж байгаагийн хувьд энэ царигийнхаа хүрээнд тодорхой ажлууд хийгдэнэ. Монгол Улсын өнөөдрийг хүртэл явж ирсэн гол үндсэн цариг маань бидний ярьдагаар өргөн цариг шүү дээ.

Энэ царигтай холбогдож байгаа трансууд бүдүүн царигтай холбогдоод явах ёстой.

Уул уурхайн гадагшаа гарч байгаа царигууд түүхий эд, бүтээгдэхүүн хүлээн авч байгаа цаад хүлээн авч байгаа царигуудтайгай нийлж явах бодлого нь үр дүнгийн хувьд өндөр.

-Эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж томоохон бүтээн байгуулалтын ажил ойрдоо хийгдэхгүй шинжтэй байна уу. Тухайлбал, танай яамны гол бодлогын ажил болох зам барих ажлууд хэр хийгдэх вэ?

-Нэн тэргүүнд баруун аймгуудаа Улаанбаатар хоттой холбож дуусгах байна. Увс, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий гэсэн аймгууд засмап замтай холбогдоогүй үлдсэн байгаа. Эдийн засгийн үр өгөөж өгөх салбаруудыг бүсчилсэн байдлаар харж, дараагийн алхмуудаа хийнэ. Үүнд уул уурхайн замууд орж ирнэ.

“Бүс ба зам’ хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс, БНХАУ-тай хамтран ач холбогдлоороо Азид тэргүүлэх чиглэлд тооцогдох Замын үүд-Алтанбулагийн хатуу хучилттай замыг барих зэрэг зорилтууд баггаж байна. Төсөвт хөрөнгө оруулалтын ажлууд бага сага тусгагдсан ч төсвөөс гадуур хөрөнгө босгох тухай анхаарч ажиллана.

-Нислэгийн тийзийн үнэ бууруулахаар та бодит ямар алхам хийх вэ?

-Тийзийн үнэ бууруулах нь Монгол Улсын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал нөлөөтэй. Монгол Улсын хэмжээнд Нисэхийн ХААБ болох, шинэ Нисэх буудлыг ашиглалтад орох зэрэг гол томоохон зорилтууд бидний өмнө тавигдаж байна.

-Нислэгийн тийзийн үнэ Монголд яагаад ийм өндөр үнэтэй байдаг юм бэ. МИАТ, “Корейн Эйр”-ийн монополийг тас цохих боломж байхгүй байна уу гэдэг асуудал бас хөндөгддөг?

-Төрийн үйлчилгээ иргэд рүүгээ хандсан байх ёстой. Агаарын тээврийн үйлчилгээ бол осол авааргүй, тав тухтай, дээр нь өртөг багатай, үйлчилгээ сайн байх ёстой. Ингэхийн тулд үнийг багасгах, өрсөлдөөнийг бий болгох, бусад хүчин зүйлийн зохицолдоог зөв харах ёстой гзж ойлгодог.

Олон компанийг орж ирэх бололцоог нь хангах ёстой. Бидний өмнө нэг зүйл тулгардаг л даа.

Нэг хэсэг нь өөрийн гэсэн баталгаатай, үндэсний агаарын тээвэрлэгчтэй байх ёстой гэж ярьдаг. Нөгөө талаасаа МИАТ-ийн үнийг бууруулахын тулд өрсөлдөгч компаниудыг оруулаад ирэхээр МИАТ компани эргээд хүнд байдалд орох тухай ярьдаг.

Энэ хоёрын тэнцвэрийг барих нь зүйтэй. Сая гэхэд манай улсын агаарын чиглэлд гаднаас орж ирье гэсэн хэд хэдэн компаниуд манай яаманд эхнээсээ саналаа ирүүлж байх шиг байна. Үүнийг судалж үзэх үүрэг даалгавар өгчихөөд сууж байна.

-Та яамандаа халаа сэлгээ бүтцийн өөрчлөлт хэр хийх вэ. Зарим сайд нарын хувьд халаа сэлгээг хийнэ гэдгээ шууд хэлж байгаа?

-Урьдны Засгийн газрын үед мэргэжилтнүүдийн тоо их талдаа нэлээн өргөн хэмжээнд бүрдүүлээд явчихсан юм болов уу гэж харагдаж байна.

Халаа сэлгээг ярихаас өмнө миний гол баримтлах бодлого бол хариуцлага талаасаа хүмүүсийг ажлыг нь сайн хийлгэх тухай юм. Яамдууд бол бодлого хэрэгжүүлдэг газрын дарга нартай байх ёстой. Бодлого ярьдаггүй, ажилдаа сэтгэлгүй хандаж буй хүмүүсийг өөрчлөх солих тухай ярина.

-Энэ оны төсвийн тодотголыг яаран баталсан. Одоо 2018 оны төсвийг батлах гэж байна. Шинэ сайд нарын хувьд төсөвтэйгөө танилцаж санал оруулах боломж хэр байв?

-Төсвийн тодотголд Ерөнхийлөгч хориг тавьчихсан байна. 2018 оны төсвийг өмнөх Засгийн газраас оруулж байсан төсвийг бид эргэж хараад төсвийн алдагдлыг багасгах тал дээр нэлээн анхаарсан.

Одоогийн гарч байгаа шүүмжлэл бол нийгмийн халамж тал руугаа анхаарсан төсөв боллоо гэж байна. Энэ үнэн. Хөрөнгө оруулалт харьцангуй бага орж ирж байна.

Жишээлбэл, манай яамны хувьд ирэх онд 63 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орж ирсэн. Бодит хөрөнгө оруулалтууд багасаад нийгмийн халамж тал руугаа төсөв тавигдсан байдалтай сууна. Төсвөөс нэгэнт хөрөнгө оруулалтыг танасан болохоор өөр эх үүсвэрээс мөнгө босгох гарцыг бид эрэлхийлнэ.

Манай салбарт юуны түрүүн Улаанбаатар төмөр замыг чадавхижуулах тухай асуудал, Тавантолгой Гашуун Сухайтын төмөр замыг дуусгахад 400-гаад сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа зэрэг шийдэгдэх асуудлууд хүлээгдэж байгаа.

Уул уурхайн бүтээгдэхүүн хүлээн авч байгаа улс оронтой буюу хамгийн түрүүнд БНХАУ-тай ямар байдлаар хамтрах бололцоо байна гэдгийг судална.

Авто замын хөрөнгө оруулалтад төсөв дээр жаахан мөнгө суусан учраас бас л хөрөнгө оруулалт татах, концессоор эхлүүлсэн ажлыг дуусгах тухай яригдана.

-Гишүүд тойрогтоо 72 тэрбум төгрөг батлуулж авах гэлээ гэсэн шүүмжлэл гарсан. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх тухай та түлхүү ярьдаг хүний нэг. Сая орж ирсэн 72 тэрбум төгрөг таны ярьдаг төсөл мөн байсан уу, үгүй юу?

-Төсвийн тодотголд жижиг дунд үйлдвэрийг дэмжих санаачилга хасагдсан. Засгийн газрын хүрээнд “Шинэ хөдөө”-г байгуулах тухай би удаа дараа ярьж, санал хэлж байсан. Миний гол санаачлага жижиг дундыг дэмжих асуудал.

Ингэхдээ тухайн тойрогт ямар үйл ажиллагаа явуулж болохыг том зургаар нь харъя. Зөвхөн нэг хүний тойрог биш том зургаар нь үр дүнгээр харах байсан боловч ч гишүүдийн мөнгө гэсэн буруу ойлголттойгоор энэ санал уначихсан. Энэ нь тэгээд ч гишүүн бүр тойрогтоо мөнгө авах хуваарилах биш жижиг дундын сангаар дамжиж хэрэгжих төсөл байсан.

-Төрийн албан хаагчдад 300 мянган төгрөгийг буцалтгүй тусламжаар олгохыг та хэр дэмжсэн бэ. Ерөнхийлөгч үүнд хориг тавьчхаад байгаа?

-Цалин дээр нэмж өгөх байр суурьтай байсан ч Олон улсын Валютын сантай хийсэн гэрээгээр цалин нэмэхгүй байх гэсэн заалт нэгэнт орчихсон тул нэг удаагийн тэтгэмж болж хувирсан.

Монгол Улсын боловсон хүчнийг анхаарч цалин нэмэгдүүлэх тухайд би санал нэг байдаг.

-Шинээр байгуулагдсан Засгийн газар ямар гол бодлогыг барьж ажиллах ёстой вэ?

-Бүх сайд нар ажил хийнэ гэж зэрэг дуугарч ханцуй шамлаад битгий байгаасай гэж хүсч байна. Яагаад гэвэл Засгийн газрын кабинетын хүрээнд нэн тэргүүнд хийх төслүүдээ эхэлж хийхэд төсвөө чиглүүлэх нь цаг үеийн хувьд үр дүнтэй.

Байгаа хүчин чадлаа хэдэн тийш нь тараагаад хүчийг нь сулруулчихмааргүй байна. Бүх Засгийн газрын хийдэг ажил бол тухайн цаг үе нийгэмд тулгамдсан асуудлаа хөгжлийн бодлоготойгоо уяж эхэнд нь барьж авч зөв тодорхойлж чадсан нь өгөөжтэй ч байдаг, нэр хүндтэй ч байдаг.

Түүнээс бүх зүйлд гоё харагдах гээд байх хэрэггүй. Засгийн газрыг уначихна гэж айгаад тэр ч хүнээс, энэ ч хүнээс эмээж барьцаанд орсон байдлаар ажлыг шийдээд явбал үр дүн төдийлөн сайнгүй байх болов уу.

-Энэ сард МАН-ын Их хурал хуралдана. Энэ хурлаас танай энэ Засгийн газрын тогтвортой байх эсэх шалтгаална гэлцэж байна?

-Намын Их хурал болдгоороо болоод л явна. Хурлаас би улс төрийн томоохон давалгаа болно гэж харахгүй байна. МАН хангалттай савлачихлаа.

Хэзээ ч санаанд багтаж байгаагүй санал зөрөлт, үл ойлголцолд хүрсэн. Нийгэмд үнэлгээгээ хангалттай алдчихлаа. Үүнээс цааш салаа зам гэж бидэнд байхгүй.

-Чуулган дээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга уул уурхайтай холбоотой гэх 30 гэр бүлийн тухай шүүмжилж ярьсан. Та үүнийг юу гэж харсан бэ?

-Тамгын газрын дарга З.Энхболд жишээ болгож 30 гэр бүлийн тухай ярьсан гэдгээ өөрөө хэллээ шүү дээ. Чуулган дээр гишүүд ч дотоод итгэл үнэмшлийнхээ хувьд ийм зүйл ярьж байна гэдгийг хэлж байсан.

Ер нь энэ Засгийн газрын гол баримтлах зарчмын нэг бол төрөөс томилогдож байгаа сайд дарга нар уул уурхайгаас хол явъя, цэвэрхэн байя гэдгийг ярьж байгаа.

Энэ Засгийн газар төсийн хөрөнгө оруулалтыг эрх ашгийн эрэмбийг яс барина гэж байгаа. Улсын эрэмбэ хамгийн түрүүнд байна. Засгийн газрын хуралдаан дээр өөрийнхөө тойргийн тухай ярихгүй гэсэн нөхцөл ч бас тавигдаж байгаа. Давхар дээл нэгэнт өмссөн тул өөрийн тойрог дээрх эрх ашгаа урьтал болгохгүй ээ гэсэн үг.

-Засгийн газрын гишүүд бүгд давхар дээлтэй байгаагийн хувьд ажил цалгардах асуудал хэр гарч байна. Мөн дэд сайд нарыг хэрэгтэй эсэх тухай хөндөгддөг?

-Би 2007 оноос хойш таван жил Төрийн нарийн бичгийн дарга хийж байхад манай сайд нар бүгд л давхар дээлтэй байсан ч манай баг сайн ажилласан гэж би үздэг.

Багийн хамтын ажиллагаа зөв, уялдаа сайтай байхад ажил сайн явдаг. Цаг завын хувьд мэдээж шахуу ч гэсэн удирдамжаа зөв өгөөд явахад ямар нэгэн хүндрэлтэй асуудал гарахгүй.

Дэд сайд нарын хувьд тэдний хийх ажлын хүрээнд яаманд гүйцэтгэдэг үүрэг маш их байдаг. Тэгэхээр дэд сайд нар бол зайлшгүй байх ёстой.

Ярилцсан: Б.ДОЛЗОДМАА