Амгаланбаатар.Х 2017.11.09 | Телевиз: МОНГОЛ TV, Сайт: Vip76.mn

МҮЭХ-ны Ерөнхийлөгчөөр Х.Амгаланбаатар дахин сонгогдлоо

МҮЭХ-ны Ерөнхийлөгчөөр Х.Амгаланбаатар дахин сонгогдлоо

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны XXII их хурал өчигдөр болж гишүүд Ерөнхийлөгчөө сонголоо. Их хуралд оролцсон гишүүдийн 64.1 хувь нь Х.Амгаланбаатарыг Ерөнхийлөгчид дэмжсэн байна.

Сонгуульд МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн Холбооны дарга Б.Мягмар, МҮЭХ-ны гишүүн С.Гэрэлмаа нар нэр дэвшжээ.

МҮЭХ дөрвөн жилд нэг удаа хуралдаж, холбооныхоо ирэх дөрвөн жилийн зорилт, хөтөлбөрөө батлахаас гадна ерөнхийлөгчөө сонгодог. Энэ удаагийн их хуралд аймаг, нийслэлийн 22 холбоо, 36 гишүүн байгууллагын 281 төлөөлөлгч оролцжээ.