БНСУ-ын Жүн дүүргийн ИТХ-ын дарга тэргүүтэй төлөөлөгчид айлчилж байна
2017.11.09

БНСУ-ын Жүн дүүргийн ИТХ-ын дарга тэргүүтэй төлөөлөгчид айлчилж байна

Өнөөдөр дүүргийн удирдлагууд Жүн дүүргийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтанд дүүргийн Засаг дарга Х.Болормаа, Засаг даргын зөвлөх П.Мөнхбаяр, Засаг даргын орлогч Ц.Шижир, П.Давхарбаяр, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Д.Азжаргал, ЗДТГ-ын дарга Н.Энхболд болонбусад албаныхан оролцов.

Энэ үеэр дүүргийн Засаг дарга Х.Болормаа “Сүхбаатар дүүрэг Жүн дүүрэгтэй хамтын ажиллагаа хөгжүүлэх санамж бичгийг 2011 онд байгуулсан. Уг санамж бичигт хоёр дүүрэг нь төрийн албан хаагчдын хооронд харилцан туршлага судлах, оюутан солилцоо.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын танилцах аялал, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хоёр талаас төр болон хувийн хэвшлийн хамтарсан хороог байгуулж, соёл, байгаль орчныг хамгаалах болон бусад салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг тусгасан байдаг.

Цаашид хоёр дүүргийн хамтын ажиллагаа ажил хэрэгч олон салбарт өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна” хэмээв.

Жүн дүүргийн ИТХ-ын дарга Ким Чол Хун хэлэхдээ “Танай дүүргээр зочилоход маш цэвэрхэн, бүх зүйл эмх цэгцтэй харагдсан. Энэ нь эмэгтэй даргатай гэдгийг илтгэсэн мэт сэтгэгдэл төрүүлж байна. Сүхбаатар дүүрэг хог хаягдлын шинэ менежмент нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм байна. Манай Жүн дүүрэг ч гэсэн энэ чиглэлд анхаарал хандуулж ажилладаг. Бидэнд харилцан туршлага судлах, хамтран ажиллах өргөн боломж бий. Та завтай үедээ манай дүүрэгт зочлоорой” хэмээн урилаа.