Бат-эрдэнэ.Ж 2017.11.10 | Телевиз: МН25-р суваг

300 саяын автобусыг ашиглах газар олдохгүй байна

Зам тээврийн яамын сайд Ж.Бат-Эрдэнэ

АСЕМ-ийн уулзалтаар зээлээр худалдаж авсан 43 автобусыг Монгол улс, БНСУ-ын урт хугацааны зээлээр авсан тус бүр 300 сая төгрөгийн үнэтэй автобусыг ашиглахгүй байна гэсэн шүүмжлэл бий болоод байгаа юм.

Зам тээвэр, сангийн яамнаас тус автобусыг аж ахуй нэгжид ямар нөхцлөөр олгох гэж буйг судалж байна.

Зам тээврийн яамын сайд Ж.Бат-Эрдэнэ: Солонгосын зээлээр орж ирсэн 0,75 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлээр орж ирсэн. Энэ автобусыг дамжуулан зээлдэх гэрээ хийж байгаад аж ахуй нэгжид тодорхой банкаар дамжуулан өгөх ёстой. Банк нь ямар байх ямар хугацаанд, хэдэн хувийн зээлээр өгөх вэ, түүнчлэн урт хугацааны зээл болсон нь автобусны ашиглалтын хугацаатай хамаарахаар 10-12 жил ийм хүндрэлтэй байдалд хүрээд байгаа юм.