Архангай аймгийн төвийн бүсийн спортын бага наадам боллоо
УИХ-ын Гишүүн, Нийгмийн бодлого, Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байнгын хорооны Дарга Ё.БААТАРБИЛЭГ
2017.11.13

Архангай аймгийн төвийн бүсийн спортын бага наадам боллоо

Архангай аймгийн Төвийн бүсийн оюутны аварга шалгаруулах олон төрөлт тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

УИХ-ын Гишүүн, Нийгмийн бодлого, Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байнгын хорооны Дарга Ё.БААТАРБИЛЭГ-ийн санаачлагаар анх удаа зохион байгуулагдаж байгаа Архангай аймгийн Төвийн бүсийн Спортын Бага наадмын Гар бөмбөг, Ширээний теннис гэсэн хоёр төрлийн тэмцээн уралдаан 2017 оны 11-р сарын 11, 12ны өдрүүдэд  Баянбүрдийн ард байрлах MJ спорт цогцолборт болж өндөрлөлөө.