Монгол улсын  2018 оны төсвийн төслийг баталлаа
Улсын Их Хурлын Чуулган
2017.11.14

Монгол улсын 2018 оны төсвийн төслийг баталлаа

2017 оны 11 сарын 14 ны УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Гишүүдийн 79.5 хувийн саналаар дэмжин баталан юм. Үүний дараа Монгол улсын 2018 оны төсвийн төсөл түүнтэй холбоотой  орлого, зарлагыг баталж төсвийг зүйл заалт бүрээр санал хураав.

Үүний дараа Монгол улсын 2018 оны төсөв баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж төслийг бүхэлд нь дэмжив. Ийнхүү монгол улсын 2018 оны төсвийн төсөл батлагдлаа.

Үүний дараа УИХ-ын чуулган УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир гишүүний горимын саналаар 2018 оны төрөөс баримтлах мөнгөний бодлогын анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ.