М.Энхболд 2017.11.14 | Сайт: Vip76.mn

2018 оны төсвийг эцэслэн баталлаа

2018 оны төсвийг эцэслэн баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар 2018 оны улсын төсвийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Энэ хүрээнд 2018 оны орлого, зарлагыг баталж өглөө. Тодруулбал, 2018 оны төсвийн жилийн тэнцвэржүүлсэн орлого нийт дүнгээрээ 5.2 их наяд төгрөг болж, зарлагыг 7.7 их наяд байхаар зааж өглөө. Төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний найман хувьтай тэнцэж байгаа юм.

Төсвийн ерөнхийлөн захирагчдын ирэх онд зарцуулах хөрөнгийн хэмжээг дараах байдлаар баталж өгөв.
  • Ерөнхийлөгчийн Тамгын газар 5 тэрбум 242 сая

  • УИХ-ын дарга 33 тэрбум

  • Үндсэн хуулийн цэцийн дарга 2 тэрбум 33 сая

  • Улсын дээд шүүх  3 тэрбум 998 сая

  • Шүүхийн ерөнхий зөвлөл 48.6 тэрбум

  • Хүний эрхийн үндэсний комисс 1.40 тэрбум

  • Улсын ерөнхий прокурорын дарга 29 тэрбум 238 сая

  • Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга 2 тэрбум 55 сая

  • Үндэсний аудитын ерөнхий газар 11.3 тэрбум

  • Авлигатай тэмцэх газар 14.48 тэрбум

  • Санхүүгийн зохицуулах хороо 3 тэрбум 837 сая

  • Төрийн албаны зөвлөл 730.8 сая

  • Үндэсний статистикийн хороо 9 тэрбум 487 сая

  • Сонгуулийн ерөнхий хороо 1 тэрбум 39 сая

  • Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисс 647.4 сая

  • Ерөнхий сайд 203 тэрбум 278 сая

  • Шадар сайд 136.7 тэрбум

  • Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга 34.5 тэрбум

  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 88 тэрбум 461 сая

  • Сангийн сайд 6 их наяд

  • Хууль зүй, дотоод хэргийн сайд 476 тэрбум

  • Зам тээвэр хөгжлийн сайд 384.5 тэрбум

  • Батлан хамгаалахын сайд 237 тэрбум

  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд 1.6 их наяд

  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд  26 тэрбум 397 сая

  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд 266.6 тэрбум

  • Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд 1.2 их наяд

  • Эрүүл мэндийн сайд 766.3 тэрбум

  • Барилга хот байгуулалтын сайд 137.4 тэрбум төгрөг байхаар тус, тус баталлаа.

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn