Баттөмөр.Б Дамба-Очир.Д 2017.11.14 | Сайт: Vip76.mn

2018 оны төрөөс баримтлах мөнгөний бодлогын анхны хэлэлцүүлгийг хийлээ

2018 оны төрөөс баримтлах мөнгөний бодлогын анхны хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын чуулган үргэлжилж байна.

Монгол улсын 2018 оны төсөв баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж төслийг бүхэлд нь дэмжив. Ийнхүү монгол улсын 2018 оны төсвийн төсөл батлагдлаа.

Үүний дараа УИХ-ын чуулган УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир гишүүний горимын саналаар 2018 оны төрөөс баримтлах мөнгөний бодлогын анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ. 

Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Батнасан, Л.Энх-Амгалан нар асуулт асууж төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй саналын дагуу санал хурааж дууссаны дараа эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.