Гантулга.Д 2017.11.14 | Сайт: Vip76.mn

УИХ-ын гишүүн Д.Гантулга Хэнтий аймгийн бизнес эрхлэгчдийн төлөөлөлийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын гишүүн Д.Гантулга Хэнтий аймгийн бизнес эрхлэгчдийн төлөөлөлийг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгох Засгийн газрын тогтоол гарсантай холбогдуулан энэ салбарт түлхүү хөрөнгө оруулалт хийх, түүнтэй уялдсан бизнес эрхлэх нь илүү боломжтойг УИХ-ын гишүүн Д.Гантулга бизнес эрхлэгчдэд хэлсэн.

Мөн тэрээр НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилт түүнтэй уялдсан МУ-ын Засгийн газрын тогтвортой хөгжлийн бодлоготой уялдуулан бизнес эрхлэх нь илүү үр дүнтэй байж болохыг онцолсон юм.

Уулзалтад Д.Гантулга гишүүний урилгаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар оролцсон.

Тэрээр хэлсэн үгэндээ Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд зэс хайлуулах үйлдвэр байгуулах хэрэгтэй. Үйлдвэрийн ТЭЗҮ нь хийгдсэн. Монгол улсын 2018 оны төсөв батлагдлаа. Төр, бизнес эрхлэгчид төсвийн хөрөнгийг хэрхэн гаргах вэ гэдэгт биш орлого хэрхэн олох вэ гэдэгт анхаарах хэрэгтэйг хэлсэн. Бизнес эрхлэгчид өөрсдийн санал бодлоо хэлж, харилцан санал солилцожээ.

Ирэх оны эхний улиралд багтаан Чингис хотод Хэнтий аймгийн бизнес эрхлэгчдийн чуулга уулзалт, форум зохион байгуулах саналыг УИХ-ын гишүүн Д.Гантулга санаачилж, бизнес эрхлэгчид санал нэгтэй дэмжлээ.

М.Наран