Оюунхорол.Д Саранчимэг.Б Оюундарь.Н Г.Мөнхцэцэг З.Нарантуяа 2017.11.16

Хүүхдэд хамгаалалд ЭЭЛТЭЙ ТӨСӨВ

УИХ-ын нэгдсэн чуулганаар 2018 оны төсвийг баталсан. Хуулиар ирэх оны төсвийг жил бүрийн 11 сарын 15-наас өмнө батлах ёстой. Харин энэ оны төсвийг шахуу хугацаанд хэлэлцэж, тэр хэрээрээ үр дүн багатай зардлуудыг хасалгүй яаран баталлаа гэх байр суурьтай гишүүд олон байлаа.

Харин ирэх оны төсөвт хүүхэд хамгааллын чиглэлд 5 тэрбум төгрөг суусан нь хамгийн олзуурхууштай хэрэг болсон юм.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Н.Оюундарь, Д.Цогтбаатар, Б.Саранчимэг, Г.Мөнхцэцэг, З.Нарантуяа нар 2018 оны төсөвт хүүхэд хамгааллын үйлчилгээний зардалд ТАВАН ТЭРБУМ төгрөг нэмж тусгуулахаар санал гаргаж, УИХ-аар дэмжүүлсэн.

Саналын томьёололд: “Хүүхдийн байгууллага, хүүхэд хамгааллын зардалд “Хүүхдийн эрхийн тухай хууль”, “Хүүхэд хамгааллын тухай хууль”, “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.4.4-3.4.7 дэх заалтуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай зардлуудад 1,054.4 сая төгрөгийг тусгасан байгаа нь 3,945.6 сая төгрөгөөр нэмэгдүүлж 5,000.0 сая төгрөг болгох” 

Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг УИХ шинээр баталсан ч хэрэгжилт муу байгаа нь сүүлийн үед гарч байгаа хүүхдийн эрхийн зөрчлүүд, бие махбодын хүчирхийлэл, ялангуяа бага насны хүүхэдтэй холбоотой гэмт хэргүүд зэрэг сэтгэл эмзэглүүлсэн олон үйл явдлаар харагдаж байгаа билээ.

Уг хуулиудын хэрэгжилт яагаад муу байгаа талаар судлахаар УИХ-ын гишүүн Н.Оюундарь ахлагчтай ажлын хэсэг ажилласны дүнд САНХҮҮЖИЛТ ХАНГАЛТГҮЙ гэсэн дүгнэлт гарсан.

Өнгөрсөн жилүүдэд манай улс хүүхэд хамгааллын зардалд тусгадаг байсны төсвийн 95 хувь нь хүүхэд хамгаалах чиглэлийн төрийн байгууллагуудын ажилтнуудын цалинд зарцуулагдаж, үлдсэн 5 хувь нь хүүхэд хамгааллын үйлчилгээнд зориулагддаг байжээ. Тиймээс хүүхэд хамгаалах санхүүжилт хүрэлцээ муутай байдаг аж.

Гэтэл хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, нөхцөл байдлын үнэлгээ хийх, аюулгүй байдлыг хамгаалах, сэтгэлзүй, хуулийн хамгаалалт, эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулах, аюулгүй орчинд байрлуулах зэрэг үйлчилгээ үзүүлэхэд нийт 21.1 тэрбум төгрөгийг жил бүрийн төсөвт тусгах шаардлагатай байгаа тооцоо судалгааг олон улсын шинжээчид хийсэн байна.

Иймд УИХ-ын эмэгтэй гишүүд хүүхэд хамгааллын чиглэлд гар нийлэн, хамтарч ажилласны дүнд ирээдүй болсон үрсийнхээ эрхийг хамгаалахад мөнгө хүрэлцэхгүй байна гэдэг асуудлыг орхих боломжтой болсонд иргэд талархалтай хандаж байна.

Сошиал хуудсаар иргэд талархал илэрхийлжээ