УИХ-ын гишүүд ХХБ-ын үйл ажиллагаатай танилцлаа
2009.10.19

УИХ-ын гишүүд ХХБ-ын үйл ажиллагаатай танилцлаа

УИХ-н Хууль зүйн байнгын хорооны тогтоолын дагуу хилийн харилцааг зохицуулсан хуулиудын хэрэгжилтийг шалгахаар УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлээр ахлуулсан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, З.Энхболд, Ж.Сүхбаатар, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд В.Удвал, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны зөвлөх Б.Баасандорж нарын долоон хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилогдож, өнөөдөр буюу 2009 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Хил хамгаалах байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа. Тэднийг бригадын генерал Ц.Сэргэлэн, дэд хурандаа Б.Алтанхүү нар угтан авсан бөгөөд ХХЕГ-ын дарга, хошууч генерал А.Баатарцогт хүлээн авч уулзлаа. Ажлын хэсгийнхэн Хил хамгаалах байгууллагын холбоо мэдээлэл, шуурхай жижүүрийн үйл ажиллагаа, ашиглагдаж буй техник хэрэгсэлтэй танилцан, гадаад хэлний лингафоны танхимаар зочилж, Хил хамгаалах байгууллага, хилийн цагийн байдлын талаар Хилийн цэргийн штабын дарга, хурандаа А.Лхагвасүрэнгийн хийсэн танилцуулгыг сонирхлоо. Тэд хилийн цэргийн удирдлагуудтай Хил хамгаалах байгууллагын бодлого чиглэл, хууль эрх зүйн орчин нөхцлийн талаар харилцан санал бодлоо солилцсон бөгөөд холбогдох хуулийн зохицуулалтыг тодорхой болгосноор цаашид Хил хамгаалах байгууллагын үйл ажиллагаа улам сайжирна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.