Баасанхүү.О 2017.11.17 | Сайт: Vip76.mn

О.Баасанхүү: Хардах эрхтэй гэсэн нэрээр доромжлох эрх эдлээд байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, хэлэлцэх асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлэв.

О.Баасанхүү: "Бид бие биенийгээ хардах эрхтэй. Гэхдээ үндэслэлтэй хардмаар байна.

Нээлттэй сонсгол хийх хэрэгтэй. Харин хаалттай биш нээлттэй сонсгол хийх хэрэгтэй. Хүн болгон үзмээр байна. Хүсэлтийн бичгэн дээр алдаа байна. Томилгооны сонсгол гэж болохгүй. Ард нийтийн эрх ашгийг хөндсөн сонсгол хийе гэж оруулах ёстой. Тэр бичгээ л засчих гэснээс болоод муудалцаж байна.

Яах гэж Засгийн газраас элчин сайдаар энэ хүнийг оруулж ирсэн юм бэ? Гайтай хүнээ оруулж ирчихээд асуудал босгоод байх юм. Засгийн газар кабинетын зарчимтай баймаар байна. Засгийн газрын гишүүд УИХ-д орж ирээд хоёр өөр юм яриад байна.

Юунаас нь айдаг юм? Б.Хурц одоо бол зүгээр нэг иргэн. Төрийн хамгаалалтанд оръё л гээд байна.

Яг нарийндаа аваад үзэхэд би сарын өмнө УИХ-н дарга, ТЕГ-ын дарга нарт хамгаалалтанд оръё гэж хэлсэн. Дугуй хагалаад, намын нөхдийг минь зодоод, өсвөр насны хүүхдийг минь мөрдөж байна гэхэд тоохгүй байсан.

Зарим нь тусгай эрх ямба эдэлдэг, харин мань мэтийг яаж ч болдог гэсэн байдлаар хангаж болохгүй. Би энд бол ганцаардаж  байна. Харин гараад ард түмэнтэйгээ олуулаа болоод тэмцэнэ.

Миний хувьд Ц.Элбэгдоржийг авчир гэсэн байр суурьтай байна. Түүнийг яагаад шалгахгүй байгаа юм бэ? АСЕМ-ыг яагаад шалгахгүй байгаа юм бэ?