Д.Сумъяабазар 2017.11.17 | Яамны хэвлэл мэдээллийн алба

“Эрдэс баялгийн салбар ба жендэр” семинар болж байна

“Эрдэс баялгийн салбар ба жендэр” семинар болж байна

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан  “Эрдэс баялгийн салбар ба жендэр” семинарыг Чингис зочид буудлын хурлын танхимд зохион байгуулж байна.

Тус семинарыг СЕСМИМ төсөлтэй хамтран зохион байгуулж буй бөгөөд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал болон Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг, "Канадын уул уурхайн салбар дахь эмэгтэйчүүд"ТББ-ын гүйцэтгэх захирал Сири С.Геник тэргүүтэй хүмүүс оролцов.

“Эрдэс баялгийн салбар ба жендэр” семинарын үеэр Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал- 2030, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр /2017-2021/-ийг тус тус эрдэс баялгийн салбарын хүрээнд хэрэгжүүлэхэд өнөөгийн нөхцөл байдлыг дүгнэн, салбарын оролцогчдын жендэрийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлж, цаашид авч хэрэгжүүлэх арга  хэмжээг хэлэлцэж буй юм.